Гурван мөртийн дөмөг тайлал
Labels:
Яруу найраг
0
comments
Хаврын өдөр
Намрын шинж орох нь
Чи байж
Нүүдлийн шувуу тэмүүлэн ирдэг хаврын өдөр шувуу буцдаг намрын жихүүн салхи сэвэлзэх нь буцах үйлийн дохио мэт санагдана. Тэр нь миний хайрлаж, магадгүй ханилж явсан бүсгүйн дотоод сэтгэлийн гутрал байх. Төрхөмдөө буцахаар дотор сэтгэлтэйгээ тэр яриад ч байх шиг, эсвэл хэн нэгэнд сэтгэл алдарч нууцхан хайрын шаналалд автан гиеүүрч ч байгаа юм шиг. Ийм нэгэн ирэх цагийн өнгөн дээр буцах цагийн амьсгал орсон үйлийг ухаарсан миний цочир сэтгэлийн илэрхийлэл энэ байх.
Гол утга нь: Сэтгэлийн цалгиа, хүслийн цагаачлал юм.
Цааш унших...

Соннет – 42
Labels:
Соннет
0
comments
О. Дашбалбарт
Дашбалбарын тухай Сүрэнжавын ярих нь домог мэт
Дан цагаан цамцтай хүү уурга унан гүйх мэт
Наран булгийн усан нар нэвчитэл урсах мэт
Намрын шаргал өдрүүдэд намайг чамайг дуудах мэт
Амьддаа амьдыгаа хайрлах зүрхэн тарнийг чинь
Амны уншлага болговч аанай л мартсан хэвээрээ
Үр ачдаа үлдээсэн өвөг буурал монгол чинь
Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасан янзаараа
Дашбалбарын тухай хүмүүсийн ярих нь үлгэр мэт
Дашмагтай усаа сарвайн сүүлчийн амьсгаа авах мэт
Эгэл борог өвс чийг тэмтчин амилах мэт
Энэ цөвүүн цагт чи минь хаана явна вэ ?
Дашбалбаргүй он жилүүд дэндүү уйтгартай
Давчуу энэ орчлон дахиж хэзээ морилох вэ ?
Ү. ХҮРЭЛБААТАР
2007.03.20. 16 цаг 30 минут
ЗҮҮЛТ ТАЙЛБАР:
Дэлхийн яруу найргийн өдөрт зориулж Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо, Дэлхийн Соёл Яруу найргийн Академи, “Дашбалбар сан” хамтарч энэ өдөр Төрийн шагналт яруу найрагч О. Дашбалбарын “Оюун санааны яруу найраг” номын нээлтийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Улаан гэр” галерейд хийсэн юм. Мөн энэ өдрүүдэд О. Дашбалбар агсаны 50 насны ойд зориулж Богд хан ууланд “Үлэмжийн орчлонд удаан амьдарна” авиралт хийж, “Яруу найраг-бичиг соёл” үзэсгэлэн нээж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна.

Соннет – 46
Labels:
Соннет
0
comments
Б. Н. Ельцин
Цал буурал Борис Николаевич унтаж байна
Цаг нь ирэхээр сэрэх юм шиг тайван нойрсож байна
Цагаан цамц, хар пиджак нямбайлан өмсчээ, тэр
Цаанаа л нэг ихэмсэг, шазруун төрхөө үл гээжээ
Эцэг Буш, Клинтон цэнхэр зангиа зүүжээ
Энэ цагийн дэлхийн удирдагчдын ихэнх нь иржээ
Хаврын урь орж Новодевичье Кладбишед мод гөлөглөжээ
Хагацлын дуу эгшиглэн хүмүүс эмгэнэж байна
Аврагч Кристийн сүмийн найрал дуучид ирчихсэн
Анхны ерөнхийлөгчийнхөө сүнсийг аргадаж байна
Магнай нь илж, нүдийг нь үнссэн бэлэвсэн эхнэр нь
Мартагдашгүй харцаар сүүлчийн удаа үдэж байна
Оросын ардчилал Ельциний ачаар тэсч үлдсэн гэж
Орчлон даяар энэ өдрүүдэд эргэн нэг дурслаа
Ү. ХҮРЭЛБААТАР
2007.04.25. 21 цаг 45 минут

Соннет – 40
Labels:
Соннет
0
comments
Н. Түмэнбаяр багшид
Улаанбаатарын нарлаг өдөр - намрын навч шиг
Улиангарын мөчирт сэргэлэн болжмор шиг жиргэнэ
Удахгүй хэдхэн хоромын дараа нисэн одох
Удвал цэцэг шиг Түмээ багш минь энд сууж байна.
Хас мөнгөн дуулга шиг өвлийн амьсгалт - цасан ширхэг
Хаан Богд уулсын магнай шүргэн шүхэрлэнэ
Халх нутгийн эрдэм оюунт хатан бүсгүй
Хаа холын Америкт Элчин зөвлөхөөр явах гэж байна.
Нулимсан дусал шиг ариунхан газар шороо минь
Нуман хөвчит эзэнт гүрэн - домогт Монгол минь
Цэцэг шиг ургах цэл залуухан энэ сайхан залуусаа
Цэнхэр тэнгэрийн сахиус шигээ хайрлахсан даа
Чингис хааны буудлаас мөнгөн онгоц хөөрөх гэж байна
Чин сэтгэлийн ерөөлөө сүүн цацалтай өргөе дөө
Ү. ХҮРЭЛБААТАР
2006. 11. 13. 11 цаг 45 минут

Багштай учирсан миний зам
Labels:
Дурсамж
0
comments
БАГШТАЙ УЧИРСАН МИНИЙ ЗАМ
/Өөрийн учир/
Нэг
1973 оны зуны хэдэн сард Улсын багшийн дээд сургуулийн эзгүй ягаан байшинг эзэнтэй цагаан байшин болтол нь эргэж шинэхэн оюутны хөөрүү сэтгэлээр хичээл эхлэх мөчийг тэсэн ядан хүлээв. Тэгээд л хамгийн түрүүнд намрын ажилд дайчлагдаж ургацын эхний машины тэвшин дээр арван хэдүүлээ дүүлэн гарч билээ. Тэд цөм шинэ оюутан бөгөөд сургуулийн ХЗЭ-ийн хорооны дарга Дэмбэрэл гэгч үзэг зууж, цаас барьсан цагаан залуу гарын арван хуруунд багтах биднийг нар зөв гурав дахин тоолсноо арай овортой нь би байсан юм байлгүй намайг зааж “За чамайг ахлагчаар томилоо. Оюунтуудаа аваад Батсүмбэрийн САА-руу марш” гэж билээ.
Тэр цагийн оюутны намрын ажил гэгч хожмын дурсамжийн алтан мөч байсан юм билээ. Биднийг Батсүмбэрийн САА-н арын ногоон толгойн даршин дээр хуваарилж, ахлах ангийн архаг оюутанууд ирсэн мэт эзэнгүй орхив. Бидний САА-гаас хариуцан байсан хүмүүсийн дотор Агваан гэж хүн байсан санагдана. Тэр хүн хөнгөн атлетикийн нэртэй тамирчин байсан гэнэ. Улсын рекорд амжилтын эзэн болсонд атаархсан нэг нь гүйлтийн хадаастай гутлаараа гуяыг нь цохисноос шөрмөс нь тасарч сүжлээ доглон болсон тухай сонсоод сэтгэл харанхуйлж билээ. Бид Агваан гуай, бас дарш гишгэгч тракторчин, үй зайгүй давхин ирэх жолооч нартай багш ч үгүй хэдэн шинэковууд нусаа хацартаа наатлаа ажиллав. Дөнгөж арав дугаар анги төгсч дээд сургуульд орж байгаа миний бие улсын энэ хариуцлагатай ажлыг Улсын багшийн дээд сургуулийн нэрийн өмнөөс хариуцаж хэрэндээ өөрөө өөртөө их шаардлага тавьж чарамхийн ажиллаж байлаа. Спортын гавьяат дасгалжуулагч, байт сурын гэх Жамъянсүрэн багш бараг сарын дараа бидэн дээр ирсэн бөгөөд тэр үед бид аль хэдийнэ ажлын дөртэй болж залуу цагийн аагаар ёстой нэг гялалзуулж байлаа.
Багштай болсон болохоор би назгайрч эхлэв. Жолооч нарын рейсийг бичдэг тул тэдэнтэй ихэд дотно болов. Тиймээс нэг орой шуудай төмс, байцаа авч ногоо ачсан тэргээр Улаанбаатар руу гэртээ очихоор сүнгэнэв. Маргааш нь үдийн хэрд эргэж очихдоо баахан сонин, талх, ганц нэг хайрцаг хөх пүүшиктэй очив. Манай ангийн Р. Чүлтэмсүрэн гэгч малигар шар хүү “Залуучуудын үнэн” сонины 100 дахь дугаарт биднийхээ тухай хөөрхөн сурвалжлага бичиж нийтлүүлсэн бөгөөд тэнд миний нэрийг хэд хэдэн удаа бичсэн байсныг дахин дахин уншихдаа нэрээ тоолон тоолон байж билээ. Тиймээс янз янзын сонин олныг авсан байлаа.
Өөрийнхөө хэддээ талх тариа, тамхиа тараачихаад сонин гарчиглаж суутал байтал Ч. Энхдалай гэдэг хүний бичсэн “Газрын дуун номын тухай” гэсэн шүүмж анхаарал татав. Учир нь САА-д анх ирэхдээ уран зохиолын хэдэн шинэ номтой ирсэн бөгөөд тэр дунд С. Лочингийн “Газрын дуун” гэдэг гайхалтай сайхан ном байсан юм. Хатуу хавтастай тэр жижигхэн номыг бид хамуутай даага шиг болтол нь ноолсон доо. Гэтэл тэр сайхан номыг салам шүүмжилж ёстой л будаа болгож өгч. Гэнэт миний сэтгэл үймрэв. Харваж буй нум сумын дүрс бүхий зураг дор шүүмж хэмээн тодотгон байж бичсэн зүйлс утга зохиол сонинд хааяа гарахад ихэд бишрэн уншихдаа түүнийг үнэний туйл гэж боддог байв. Гэтэл надад ер бусын сайхан санагдсан номыг маань ингэж муучилсанд ихэд цухалдав. Тэгээд шүүмж гэдэг чинь бас худлаа байдаг юм байна гэсэн хачин агдуу бодол орж ирэв. Хэдэн хоногийн дараа “Газрын дуун”-г дахин уншив. Бодол маань өөрчлөгдсөнгүй. Ажлын чөлөө цагаараа үзэг цаас нийлүүлж “Бичсэн болгон шүүмж болохгүй” гэсэн шүү юм бичив. Шүүмжийн шүүмж юм уу даа. Түүнийгээ бичих гэж хэдэн шөнө лааны бүдэг бадаг гэрэлд ихэд шимтан сууж байхыг манайхан янз янзаар л хүлээн авч байсан байх. Зарим нь гэрэлтэйд унтаж чадахгүй төвөгшөөж байсан байх. Ийнхүү нэгдүгээр ангийн оюутны хэлбэршиж амжаагүй бичгийн хэвээр анхны шүүмж маань Батсүмбэрийн САА-д бичигдсэн юм. Уран зохиолын шүүмж хэмээх адармаатай албанд өөрөө өөрийгөө сайн дураар томилж, утга зохиолын их өргөөний хаалгыг анх тогшиход тосч авах багш хэдийнэ бэлэн байсан юм билээ. Мөнхөө багштай учрах анхны шан ингэж татагдсан билээ.
Хоёр
УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн нэгдүгээр курсийн хичээл эхлэв. Миний цүнхэнд мөнөөх шүүмжийн гар бичмэл явах бөгөөд түүнийг хэнд үзүүлэх, хэнээс зөвлөгөө авах талаар төсөөлөл алга. Дашдорж багшийн удирддаг утга зохиолын дугуйланд хэдэн удаа суусан боловч дан шүлэг уншсан хүүхдүүд байсан болохоор нөгөөхөө хэлж зүрхэлсэнгүй. Тэгсээр нэг хэсэгтээ мартагнав.
Степент буусан өдөр ах ангийнхны жишгээр ангийнхаа оюутан Пүрэвсүрэнгийн Болд /манай анги Архангайн хоёр Болдтой байсан юм/, Баян-Өлгийн Хумарбектэй Улаанбаатар ресторанд орж хуйцайтав. Ихэд тансаглаж байгаа нь тэр. Тэгээд намрын ажлын талаар буу халж суухдаа нөгөө хоёр маань миний намаржин бичсэн зүйлийн талаар асууж байна. Би цүнхнээсээ нугалаасаараа цоорсон шүүмжээ гаргаж үзүүлж түүнийг хэрхэх тухай тэр хоёроос асуув. Базаалттай ч тогтож уншаагүй боловч “Утга зохиол, урлаг” сонинд өг гэж байна. Нэгдүгээр ангийн хаалгаар дөнгөж хөл нь цухуйж буй бид гурав бас том том юм ярьцгаав. Намайг зоригжуулж байгаа нь тэр байж л дээ.
Тэгээд хэд хоногийн дараа Монголын зохиолчдын эвлэлийн байшинг заалгаж Билигсайхан гэдэг хүний нэр тогтоон давхиж очив. Тэр хүн л хэвлэх эсэхийг нь мэддэг юм гэнэ. Эрэгтэй ч хүн юм уу, эмэгтэй ч хүн юм уу бүү мэд. Жижүүр гурван давхарт гэж хэлэв. Өрөөний хаалганы дугаар хэлсэнгүй. Тэгээд гурван давхрын нэг хаалгыг татвал долгионтсон тас хар үстэй цагаан залуу ширээний хажууд ганцаараа зогсч байх юм. Би тэр хүнээс “Билигсайхан гуай хаана суудаг юм” гэж их итгэлгүй бүдэг дуугаар бүрэг асуув. Тэр хүн намайг цочмог хажуулдан харснаа “Яахнав. Ороод ир” гэж байна. Билигсайхан гэдэг нь тэр хүн бололтой. Өөрөөс нь өөрийг нь асуусандаа балтаар цохиулсан мэт нугдасхийв. Би угийн бүрэг, бас их хөлсөрхөг тул хамаг бие чийхрав. Нүүр маань цас улайсан байх. Харуу оргиод явчихав. Буцаад алхах гэх гээд урдаас нь алхчихав. “Би үүнийг үзүүлэх гэсэн юм” гэж цагаан цаасан дээр шинээр хуулж бичсэн шүүмжээ сарвайв.
Тэр цагаан залуу ширээн дээрээ очиж миний бичсэнийг хайш яайшхан уншихдаа “Дөнгөж нэгдүгээр ангид орж байж яасан их эр вэ. Ийм юмыг ингэж бичдэггүй юм” гэж загнаж байна. Би бүр ч шалдаа бууж бушуухан гарахын түүс болж зогсов. Гэтэл хаалга сэвхийж тэвхгэр тэгш мөртэй, дөрвөлжин духтай, хамар дээрээ мэнгэтэй, цэнхэр пиджактай нэгэн эрхэм орж ирээд сонины тухай хэдэн юм асуунгаа мөнөөх шүүмжийг гарчиглах мэт гүйлгэн уншингаа намайг халт харснаа чимээгүйхэн гараад явчихав. Би ч Билигсайханы ширээний өнцөгт эв хавгүйхэн түлхэн тавьсан хэдэн хуудас шүүмжээ хамж аваад шалавхан гарав. “За дахин үүгээр орохгүй” гэсэн бодол Зохиолчдын хорооноос сургуульд иртэл салсангүй. Нөгөө хоёртоо “Та хоёр намайг алах шахлаа” гэж тунирхав. Дахин шүүмж бичих дэврүүн бодлоо тасар татан хаяж, тархиа зүлгэн зүлгэн арчив.
Нэг их удаагүй санагдана “Зохиолчдын хорооноос хүн ирээд байна” гэж хичээл дээрээс намайг диканы нарийн дуудав. Нөгөөх гайт шүүмж бодогдоод “За баларлаа” гэж сандрав. Манай хоёр намайг өрөвдөнгүй харцаар үдэж гаргав. Коридорт гартал хүн байсангүй. Нарийн бичгийн дарга доош нь зааж “Хоёр давхарт байгаа” гэж байна. Доош буутал тэнд хар бор харааны шилтэй махлаг бор залуу намайг тосч уулзаж өөрийгөө Хэлний хүрээлэнгийн Сампил хэмээн танилцуулж “Зохиолч Лочин явууллаа. Сонинд өгсөн шүүмжийг чинь үзмээр байна” гэв. Намайг Лочин зохиолчийг таньдаг гэж бодож л дээ. Би тэр хүний зүсийг ч үзээгүй нэгэн билээ. Би эргэлзэв. Тэгэхдээ тэр хүн өгөх үү яахав гэдэг утгаар бус “Нөгөөх маань хаана байгаа билээ, урчихаагүй, хаячихаагүй бил үү” гэж эргэлзсэнийх юм. Золоор хичээл завсарлаж би цүнхнээсээ нөгөөх шинээр хуулснаа өгч яс амрав. Миний шүүмжийг Билигсайханы ширээнээс авч уншсан дөрвөлжин духат нь утга зохиолын шүүмжлэгч Барын Цэдэв байсан бөгөөд тэр С. Лочинд хэлж, тэрээр над руу Х. Сампилдэндэвийг илгээсэн нь энэ аж. Миний анхны энэ шүүмж тухайн үедээ “үгээ хэл, үүргээ гүйцэтгэсэн” хэдий ч өнөө хэр хэвлэгдээгүй бөгөөд зохиолч С. Лочингийн хувийн архивт байдаг юм билээ. Ингэж би Мөнхөө багшийнхаа ажиллаж амьдарч байсан Зохиолчдын хорооны саарал байшинд утга зохиолын шүүмжийн шүүмж сугавчлан анх алхан орсон билээ.
Гурав
Нэг мэдэхэд Мөнхөө багшийн өрөөний байнгын сахиул болов. Багш маань намайг орох тоолонд бичиж байгаа юмаа албатай юм шиг хойш нь түлхэж, эсвэл бичсэн зүйлээ нэг их сүрхий тэгшлэн байж нямбайлан тавиад тамхиа баагиулан сандалаа налан тухална. Тэр туранхай биенээс гарамгүй баригаа хоолойгоо хүчлэн цөөн үгээр учирлан ярих бөгөөд үе үе үгээ таслах нь өөрийнхөө яриаг өөрөө сонсон шинжиж байна уу гэлтэй санагдана.
1979 оны хавар Ц. Мөнхөө багш маань намайг өрөөндөө дуудаж “Би Лувсанвандантай ярьчихсан. Энэ бичгийг аваачиж өгөхөөр долоо хоногийн чөлөө өгнө. Соёлын яамны жүжиг, кино зохиолын хэлтэс, Зохиолчдын хорооноос жүжгийн зохиолчдын семинар зохион байгуулж байгаа юм. Театр судалж байгаа хүнд хэрэгтэй” гэж байна. Тэр үед би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт С. Лувсанвандан багшийн удирдлагын дор театр судлаачаар ажиллаж байсан юм. Юугаа ч мэдэхгүй улаан нялзрай намайг жүжгийн зохиолын судлал руу алхам алхмаар татан оруулж байсны нэгэн алхам нь энэ байсан юм.
Жүжгийн зохиолчдын семинарт С. Лувсанвандан, Э. Оюун, Ч. Чимид, С. Удвал, С. Дашдондог тэргүүтэй олон хүн хичээл зааж, жүжгийн зохиолчид ер бусын идэвхтэй оролцож билээ. Зөвлөлтөөс уригдаж ирсэн хоёр мэргэжилтний лекцийг С. Удвал, Э. Оюун гуай хоёр ээлжлэн орчуулж, бас Соёлын яам, Хэл зохиолын хүрээлэн, Зохиолчдын хорооноос эрдэмтэн, судлаач шүүмжлэгчид санал бодлоо ярьж, маргалдан мэтгэлцэж байж билээ. Тэр халуун дулаан, цагаан мөрт яриа хөөрөө намайг урьд байгаагүйгээр хөглөж утга зохиол, урлагийн шүүмжийн ертөнцийн гоо сайхан, итгэл үнэмшил, эр зоригийн нэгэн далд утас намайг аргамжин авах шиг санагдаж билээ. Семинар Зохиолчдын хорооны нэгдүгээр давхарт байх хурлын зааланд болсон тул хичээлийн өмнө хойно, завсарлагаанаар Мөнхөө багшийн өрөөнд давхин орно. Ер нь би Зохиолчдын хорооны бусад өрөөнд бараг орж байсангүй. Багш маань “За хичээл сайн уу” гэж нэг их шамдан асууна. Тэгээд зарим зүйлийг лавлана. Угтаа намайг түншиж, бас урамшуулж байсан нь тэр байх.
Би долоо хоногийн дараа бөөн мөрөөдөл тээсэн амьтан ажилдаа давхин очив. Юуны өмнө өөрийн ажилдаа ихэд шүүмжлэлтэй хандав. Мэдэхгүй чадахгүй юм хэрээс хэтэрсэнд бас гунив. Долоо хоногт дээд сургуулийн дээд курсийн хэмжээний мэдлэг олж авсан санагдаж өдөр хоног гэгч ямар их багтаамжтайг гайхав. Тэр үед С. Лувсанвандан багшийн Урлаг судлалын сектор монголын урлагийн түүх бичлэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байсан бөгөөд миний хувьд “Монголын театрын түүхэн найруулал” сэдэвт ажлын орон тооны ганц хүн нь байлаа. Энэ номын зохиогчоор Э. Оюун, С. Дашдондог, Х. Нацагдорж, С. Зориг бид тав томилогдсон байсан юм. Тэгээд театрын түүх бичлэгийн төлөвлөгөөг бүхэлд нь өөрчилмөөр санагдав. Чухам яаж өөрчлөхөө бас мэдэхгүй. Манай секторын хийж буй кино, дүрслэх урлаг, хөгжим, театрын түүхийн төлөвлөгөө дэндүү нэг загварын санагдаж, даа ялангуяа хэт намтарчилсан байдалтай, уран чадварын асуудал орхигдсон мэт байх тул секторын эрхлэгч С. Лувсанвандан багшдаа саналаа хэлэв. Багш бид нар нэг өрөөнд хамтдаа суудаг байсан юм. Багшийн нүүр улас хийснээ “Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр батлагдсан юм, наадах чинь” гэж билээ. Одоо бодоход Лу багш маань тэр бүхнийг зохион байгуулж, арга зүйг нь бүтээсэн байх тул би шууд утгаараа багшийгаа шүүмжилсэн хэрэг байж. С. Лувсанвандан бол миний хир халдаамгүй өмөөрөн явдаг шүтээн багш нарын маань нэг яах аргагүй мөн бөгөөд улсад биеийн хүчин үнэлж ажилд ороход анх өлгийдөж авсан ачтан билээ. Сонин хэвлэлд кино, номын хэдхэн шүүмж нийтлүүлсэн шалдар оюутан намайг төгсүүт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт суга татан авсныг би одоо хүртэл бурхны томилолт байсан байх гэж боддог юм. Би С. Лувсанвандан багштай уулзаж байгаагүй, зүс үл таних тул надад итгэж, намайг татаж авсан нь Ц. Мөнх багшийн маань санал, Дү. Мягмарсүрэнгийн идэвхтэй зуучлал тус болсон гэж бодож явдаг аа. Бурхан хоёр багшийнхаа ачаар насан туршийнхаа туурвил бүтээлийн чиг замыг олж, өөрийгөө авьяас чадварыг нээж, эцэж цуцашгүй хөдөлмөрлөх эр зориг, эрч хүчийг олж авсан маань миний хувьд хамгийн том нээлт байлаа.
Дөрөв.
Жүжгийн зохиолчдын долоо хоногийн семинарын дараа ер бусын хөөрөлд автсан миний бие хэдэн шөнө нойргүй сууж 60 нас хүртэлх амьдрал, ажил үйлс, эрдмийн ажлын төлөвлөгөөг гаргав. Хорин хэдтэй залуугийн мөрөөдөл дэндүү дэврүүн байв. Тэр их эрдмийн ажлын төлөвлөгөөний цаана гарахын тулд юуны өмнө хувийн амьдралаа цэгцлэх, эхнэр авч үр хүүхэд орон сууцтай болох, ээжийгээ асран тойлох, өнчин дүү нараа хоолонд хүргэх зэрэг амьдралын нэн тулгар олон асуудал нуруун дээр минь овоорсон байгааг ойлгов. Тэр бүхнийг Хэл зохиолын хүрээлэнгийн ганц хүний тогтмол цалингаар хэрэгжүүлэх боломж байхгүй тул ажлаа өөрчлөх, эсвэл ирээдүйн их эрдэмтэн болох горьдлого тээн бусад бүх асуудлыг “золиослох” сонголт намайг хүлээж байв. Ийм ацан салаа бодол тээн С. Лувсанвандан багшийн удирдлаганд “Монголын театрын түүхэн найруулал” сэдэвт ажил дээр чарамхийн ажиллав.
Хэл зохиолын хүрээлэнд гэршиж, эрдэм шинжилгээний ажилд гаршиж оюуны шинжээчийн их өргөөнд буйраа хэдийнэ засч амжсан боловч миний хувийн амьдралын асуудалд доривтой ахиц ер гарсангүй. Хүрээлэнгээс гарч өөр ажилд шилжих тухай миний саналыг Мөнхөө багшаас өөр хэн ч дэмжсэнгүй. Мөнхөө багш маань ч эхлээд таатай хандаагүй боловч миний үлгэр шиг төлөвлөгөөг сонсч зөөлөрсөн юм. Би тэр дороо л өргөдөл бичиж Хэл зохиолын хүрээлэнгийн захирал А. Лувсандэндэв рүү Ч. Догсүрэн гуайг оруулж ятгуулж, Улаанбаатар хотын намын хорооноос бичиг ирүүлж байж “Улаанбаатарын мэдээ” сонинд утга зохиолын ажилтнаар шилжив. Намайг оюутан байх үеэс тус сонины нөлөө бүхий ажилтан, сэтгүүлч Ч. Дашдорж сониндоо авна гэдэг байсан бөгөөд уг сонин Улаанбаатар хотын намын хороо, захиргааны нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан тул миний амьдралын түшигт тулгуур болох нь тодорхой байв.
1981 оны хавар “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч болж намар нь хуримаа хийв. Хурим маань сайхан болов. Ардын жүжигчин Д. Чимид-Осор ууц таллаж, С. Лувсанвандан багш тэргүүтэй Хэл зохиолын хүрээлэнгийнхэн, Ц. Мөнх тэргүүтэй шүүмж судлаачид, “Улаанбаатарын мэдээ” сониныхон, УБДС, арван жилийнхэн, хамаатан садан гээд л тухайн үедээ хөлтэй хурим болсон юм. Хүүхэд залуучуудын паркад эхэлж Зайсангийн аманд гурван хоног үргэлжилсэн хуримын чимэг нь төдийгүй баталгаа нь болсон эрдэмтдийн цугларалтыг чухамдаа Ц. Мөнхөө багш шууд гардан зохион байгуулсан юм. Энэ тухай хожим нь Ч. Билигсайхан “Мөнхөө багш чамайг уран зохиолын шүүмжлэгчээр авч үлдэх гэж хуримыг чинь хүртэл зохион байгуулсан” гэж билээ. Тэр үнэн ажгуу. Хуримын үеэр надад бэлэглэсэн “Шог хошин зохиолын дээж” /УБ., 1981/ номын дотор хавтсанд “Ү. Хүрэлбаатар, Л. Эрдэнэ нарт. Уран бүтээл эрдэм судлалын ажилд тань их амжилт хүсье. Амьдрал чинь үргэлж цэцэглэн явахын ерөөл дэвшүүлье. Ц. Мөнх, Б. Ганбат, Д. Өлзийбаяр, Ч. Билигсайхан, Б. Цэдэв, С. Лувсанвандан, С. Лочин, Жамбалсүрэн 1981.10.17” гэж бичсэн нь миний амьдралын мартагдашгүй мөчийн тод тамга болон үлдсэн юм.
Мөнөөх өмнө тулгамдсан хувийн асуудлууд ийнхүү дэс дараалан шийдвэрлэгдэж эхлэв. Мөнхөө багштай улам дотносож уран бүтээлийн гэхээсээ илүүтэй амьдралд тохиолдож байгаа асуудлаа илэн далангуй ярьдаг болов. Багш шавийн харьцаа гүнзгийрч эцэг хүүгийн харьцаа мэт болж ирэв. Мөнхөө багш маань хар багаасаа хэлмэгдлийн хар шуурганд өртөж байсан хүний хувьд ардчилалд их ойрхон байсан юм билээ. Тиймээс алив зүйлд голч шударга хандахыг эрмэлздэг төрөлх гэмээр үндсэн чанар нь утга зохиолын шүүмжийг хөгжүүлэх насан туршийн нь тэмүүлэл болсон санагддаг. Тэр зөвхөн өөрөө шүүмжлэгч байгаад зогсоогүй монголын утга зохиолын үе үеийн шүүмжлэгчдийн бүхэл бүтэн давхаргыг бэлтгэсэн юм. Тэгээд л харц гаралт өчүүхэн намайг тэр их бодлогын хүрээнд бүртгэн авч басхүү цагийн цагт зүглүүлэн чиглүүлж чирч гулдарч, урамшуулан түшиж явсанд би үнэнхүү талархаж явдаг юм. Багш хүн гэдэг зөвхөн номын багш бус амьдралын багш байдаг юм билээ. Энэ хоёр чанарыг төгс нэгтгэж ямагт дотроосоо гэрэлтэж явсан нь Мөнхөө багшийг үлэмжийн төгөлдөр болгосон гэж боддог.
Тав.
“Улаанбаатарын мэдээ” сонины утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр арваад жил ажиллаад ерээд онтой золгов. Нийгэм тэр аяараа бужигнаж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж эхлэв. Ардчилсан нам байгуулагдаж олон намын тогтолцоо бодит зүйл болсон тул “Үнэн”, “Улаанбаатарын мэдээ” зэрэг нам, захиргааны давхар харьяалалтай сонинууд задарч эхлэв. Манай сонин хоёр хуваагдаж Улаанбаатар намын хороо “Нийслэлийн сонин бичиг”, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа “Улаанбаатар” сонинтой болов. Ингэж монголын хэвлэлийн түүхэнд орон нутаг буюу нийслэлийн төрийн захиргааны байгууллага анх удаа бие даасан тогтмол хэвлэлтэй болсон юм. “Улаанбаатар” сонины эрхлэгчээр миний бие тохиоон томилогдов.
Намайг шүүмжлэгч, судлаач болгох гэсэн Мөнхөө багшийн зүтгэл улам бүр алсарч байгааг би хааяа хааяахан бодож эхлэв. “Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллахдаа сэтгүүлч болох гэж, бас хүү амьдралд хөлөө олох гэж хэрэндээ хичээн зүтгэсэн. Одоо Монгол Улсын нийслэлийн төр захиргааны төв хэвлэлийг удирдаж буй тул шүүмж бичих зав гарсангүй гэж өөрийгөө зөвтгөж явжээ. Мөнхөө багш минь миний ажил дээр ирэмтгий болов. Тэгэхдээ зүгээр явна гэх буюу ямар нэгэн ажлын завсар чөлөө, наана цаана яваа гэх. Тэр нь юу ч байсан ялгаагүй надад бол багшийн маань амьд сануулга болж байв. Тиймээс утга зохиолын шүүмж судлалын ажлаа үе үе сэргээн санаж, номын санд сууж, архивын материалаа цэгцэлж битүүхэндээ бэлтгэж эхлэв. Багшийгаа баярлуулах ямар нэгэн юм хийе, юутай ч шүүмжийн нэг сайхан түүвэр гаргая гэж бодсон хэрэг. Тиймээс хуучин хэдээ бичээчдээ өгч машиндуулахын зэрэгцээ шинээр ганц нэг юм хийх санаатай сүүлийн үеийн зохиол бүтээлүүдийг уншиж эхлэв.
Нэгэн нартай сайхан өдөр Мөнхөө багш маань хаалга сэвхийн татаж, шав хийн орж ирэв. Урт савхин дээлээ намируулж, хоолойгоо эрээн алчуураар ороочихсон нь угийн цэмцгэр хүнд зохисон гэдэг нь жигтэйхэн. Би ямар нэгэн баяр ёслол болсон юм болов уу гэж бодов. Багш маань мэнд ус мэдсэний дараа надаас огтын ч санал асуулгүйгээр “Та нар /шүүмжлэгч шавь нараа хэлж байна/ бүгдээрээ эрдмийн зэрэг хамгаалах хэрэгтэй. Чи үлдчих гээд байна. Би Сампилтай ярьсан. Намдагийн тухай материал чамд их байх ёстой. Намдагаар хамгаалвал яасан юм” гэж тус тас хэлэв. Нээрээн ч юмаа янзалж байхад Намдаг багшийн гэрийн сургуулийн лекцээс авахуулаад элдэв бусын тэмдэглэл, ном зохиол надад түлхүү байсныг багш яасан сайн мэдэж байх юм гэсэн бодол орж ирэв. Шүүмжийн түүвэр эн тэрхэн ойрын зүйл бодож явсан надад багшийн энэ санал дэндүү ланжгар санагдсан тул “Багшаа би чадах болов уу” гэж би сулхан хэлэв. Багш маань намайг ингэж хэлэхийг сайн мэдэж байсан бололтой, намайг тохуутай гэгч мушийн харснаа “Чадна гээд л би ирж байна” гэхэд миний дотор нар мандах шиг болж билээ.
Нэг сэдэвт зохиолоо бичих гэж Нийслэлийн Засаг дарга Ж. Наранцацралтаас хоёр сарын чөлөө авав. Тэгээд Мөнхөө багшийн гэрт долоо хоног сууж төлөвлөгөө гаргаж чөлөөний хугацаандаа ажиж дисертацаа бичиж дуусав. Багш маань үе үе утсаар явцыг нь асуух бөгөөд бичсэн зүйлээ эхнээс нь үзүүлж байя гэхэд “тэгж цаг аваад яахав” гээд хөдөлсөнгүй. Харин эхний бичлэг дууссаны дараа Д. Цэнд багштай ирж хоёулаа бүтэн өдөржин миний бичсэнийг дамжуулан уншиж шууд л гардан засч, алтан сайхан зөвлөгөө сургамжаа хайрлаж билээ. Багш маань надад итгэж, бас өөрөөр минь сэтгүүлж, зүтгүүлнх гэсэн хэрэг байсан юм билээ. Тэгээд л Хэл зохиолын хүрээлэнд “Д. Намдагийн туршиц туурвил зүй” /жүжгийн зохиолын жишээн дээр/ сэдвээр эрдмийн зөвлөлийн гишүүдийн зуун хувийн саналаар хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалж тэр оройдоо Улаанбаатар зочид буудалд хүлээн авалт хийсэн юм. Тэр үдэш надад бэлэглэсэн нандин бэлгийн нэг нь Б. Ганбатын “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” /Пусан.,1998/ ном байсан бөгөөд түүн дээр “1998.05.22-ны бэлгэтэй сайн өдөр. Хэл бичгийн ухааны дэд доктор Ү. Хүрэлбаатарт. Үзэг, үйлс нэгт эрхэм нөхөр Ү. Хүрэлбаатар чинийхээ эрдмийн зэрэг хамгаалсан баярт өдрийн дурсгал болгож энэхүү номыг бэлэглэе. Доктор болохын бэлгэтэй ерөөлийг дэвшүүлье” гээд Ц. Мөнх, Д. Цэнд, Б. Ганбат, Х. Сампилдэндэв, С. Лочин, Л. Хүрэлбаатар, Ш. Цэнд-Аюуш, Г. Болд, Ш. Цэнд-Аюуш, С. Дулам … нар гарын үсгээ зурсан байж билээ.
Ү. ХҮРЭЛБААТАР
Цааш унших...
Шүлэг уулын энгэрт дэх “Нью Семетри”
Labels:
Өдрийн тэмдэглэл
0
comments
2009.09.14. Даваа гариг
Шүлэг уулын энгэрт дэх “Нью Семетри”
Өглөө долоо хагаст гуравдугаар эмнэлэгийн ард очив. Тэндээс талийгаачийг гаргах ёслолд оролцоод үлдэх ёстой байв. Очиход машин унаа зөндөө, бас олон хүн хэсэг хэсгээрээ байх нь энэ өдөр нэлээд хэдэн хүний оршуулга эндээс гарах нь тодорхой байв. Эхнэр бид хоёр Ариунаа болон Түгээмэл дээд сургуулийнхаа багш нарыг олох гэж тэр хүмүүсийн дундуур сүлжин явав. Харагдсангүй.
-Орчихсон юм биш байгаа
-Арай болоогүй баймаар юм
Бид хоёр ингэж ярингаа оршуулах ёслол хийдэг танхимд ортол урдаас гарч ирэв. Ариунаа багш маань уй гашуутай харагдана. Ханиа алдчихсан хүн биенийхээ талыг алдчихсан гэсэн үг. Аргаггүй ээ. Манай сургуулийнхан алга. Ариунаа багш хэнийг газар руу явуулах, хэнийг ар талд үлдээхээ шийдэх ёстой байсан. Чухам хэнтэй юу ярьж яаж зохицуулсаныг би мэдэхгүй. Одоо ямар асуултай нь биш. Мань хүн хичээлээ таслахгүйгээр шийдсэн нь тодорхой болов.
-Багш нар ирсэнгүй. Би явья даа. Яаж сургуулиас хүнгүй байхав гэхэд
-Явалгүй яахав. Арай нимгэн гарчихлаа, даарахгүй биз гэж эхнэр хэлж байна. Тэгээд л би улаан автобусанд орж явчихав.
Автобус маань өөр хүн суухыг хүлээсэн үү нэлээд азнаж байж хөдлөв. Энэ хооронд оршуулгын цуваа нэгэнт хөдөлчихсөн байв. Гуравдугаар эмнэлэгийн баруун талын замын хөдөлгөөн өтгөрч түгжрээ болохын наахана байх шиг санагдав. Автобус маань гийнан урагшилсаар төмөр замын гарам өнгөрөөд цуваатайгаа нийлж амжив. Гэхдээ дунд маань хэдэн машин хавчуулагдсан бололтой. Хорин хоёрын товчоо өнгөрөх үесэд замын зүүн талд бараан хээр зүсмийн баахан морьд урд шөнө энд тарж хоносон юм уу гэлтэй зогсох нь зогсч, хэвтэх нь хэвтэж байна. “Одооны морьд хонь шиг хотын захад хотолдог болоо юу” гэсэн бодол зурсхийв. Дээлээ зузаалан өмссөн идэр залуу хээр зүсмийн үрээ уначихсан адуун дээрээ сая ирсэн бололтой захалж яваа харагдана. Манай цуваа төмөр замын гарам гаталж Дарханы зам руу шуудран явав. Автобустай нийлээд долоон машин явж байгаа юм байна. Тэндээс холгүй баруун гар талд хул хонгор, зээрд зүсмийн цөөвтөр адуу энгэр арлан бэлчиж яваатай таарав. Өвөр талд юм болохоор бэлгэшээж “Энхбат маань хотоос гараагүй шахам байхдаа адуун сүрэгтэй хоёр ч удаа таарлаа. Адууны хийморьтой эр байж дээ” гэж уяран бодов. Замын туршид бас адуутай, үхэр, хонин сүрэгтэй хэд хэдэн удаа таарав. Өглөө мал бэлчих үе мөн боловч Энхбат хэмээх энэ идэрхэн эрийг сүүлчийн замд нь үдэх ер бусын тавилант цувааны сүүл мушгиж яваагийн хувьд монгол хүний сэтгэлээр тааралдсан юм бүхнийг эерүүлэн бодож явлаа.
“Жаран хоёрын гарам”-ын тэнд очно гэсэн болохоор 62 км газар юм байх даа гэж бодож байв. Гэтэл хотоос 48 км орчим ойрхон газар юм байна. Төмөр замын Рашаантын өртөө өнгөрөөд нэг нүдэн булаг бий. Түүний цаадах гүвээг давахад нэг хэсэг тэгш талын дундуур зурийсан зам байх бөгөөд жолооч нарын ид хурдаа авдаг газар юм. Харин бид нэгэн жигд хэмээр явсаар дараагийн гүвээ толгодын наахана цайран харагдах оршуулгын газарт хүрэв. Замын баруун талд тариалангийн хуучин талбайн хойморт тухайлан зассан сэрэгхэн цэмцгэр газар байдаг нь өдгөө өндөр цагаан суварга бүхий оршуулгын газар болжээ. Түүнийг нааш цааш явахдаа хэдэнтээ харж байсан боловч ийн хэрэг зориг болон очиж явсангүй.
Цэвэрхэн барьсан цагаан хашааны төмөр угалзан чимэглэлт хаалганы дээр “Нью Семетри” гэж бичсэн нь энэ газар хувийн эзэмшлийн болохыг илтгэнэ. Бид автобус, машины гадна талын цэлгэр зогсоолд эгнүүлэн байршуулж дотогш явган оров. Хашааны хойт тал хар, саарал өнгийн хөшөө, суварга бүхий оршуулгаар цөөвтөр эгнээ дүүргэсэн нь уг газар шинэвтэр болохыг харуулахын зэрэгцээ зохион байгуулалттай, цэгцтэй байдлыг шууд өгүүлнэ.
Хашааны арын уулын энгэрт хэсэг хонь, ямаа хоносон бололтой хэвтэртээ хэвээр байна. Хажууд нь намхан тэвшит машинд бас хүмүүс хоносон бололтой бүтээлэг энэ тэр болсон харагдана. “Газар мундсан биш. Оршуулгын газарт орж хонохдоо яахав дээ. Бас мориор бус машинаар малаа малладаг болоо уу даа” гэх бодол төрж байна. Нэлээд хугацаа өнгөрсний дараа арын тэр уул өөд харахад тэд алга болчихсон байлаа.
Арын уулын нэр нь “Шүлэг” гэдэг аж. Шүлэг уул. Ямар гайхалтай сайхан нэр вэ? “Нью Семетри” ХХК Сонгино хайрхан дүүргийн нутагт орших Шүлэг уулын энгэрт ийнхүү оршуулгын шинэ газар нээж орчин үеийн хэв загварт нийцсэн үйлчилгээ явуулж байгаа нь юутай их буянт үйлс вэ. Тэд тэр газраа эхнээсээ цэгцтэй эхэлж байгаа нь энэ бөгөөд хашаан доторхи газар нутгаа дээд зиндаа, эрдэмтэн доктор, улс төр, урлаг соёлын зүтгэлтэн, гэр бүл, энгийн иргэд гэхчилэн ангилсан нь анхаарал татаж байна.
Бид энд энэ өдөр эхэн болж очжээ. Бидний араас хоёр ч оршуулгын цуваа ирэв. Баруун талд ирсэн оршуулгыг луун торгон дээлт зайран удирдаж байгаа бололтой. Тэр дун үлээж, бяцхан тулганд гал асааснаа бөөлж эхлэв. Түрүүнээс хойш бидний дээгүүр хоёр хар хэрээ эргэлдэж тэнгэрт өөр хоорондоо ноцолдож, бас гуаглан байсан нь бөөгийн дунгийн дуунаар номхорч зэрэгцэн чимээгүйхэн илэн халин нисч эхэлснээ нэг нь зүүн тийш одож нөгөө нь арын шон дээр суун үлдэв. Түүний дараа хорь гучаараа сүрэглэсэн тагтаа өглөөний нарны гэрэлд далавчаа цахиртуулан зэрэг сэвэх мэт эргэлдэж байснаа хашааны дээр зэрэглэн суулаа. Хэсэг болжмор л харин хүүхэд адил шулганан дэрхийн нисч, торхийн бууж саваагүйтэж байв. Талийгаач Д. Энхбатын маань их овог “Хон хэрээ” юм. Тиймээс тэр хоёр хар хэрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн овог нэгтэнтэйгээ ямар нэгэн шижмээр холбогдож, өөрсдийн хэлээр уулгалан ярьж, харамсан гашуудаж, бас тэнгэрийн оронд түүнийг хүлээн авч байгаа мэт надад санагдаж байв. “Талийгаачийн нэрийг нь хөшөөнд бичих гэхээр нь овгийг нь заавал оруул гэсээр байгаад оруулчихлаа” гэж Т. Ариунаа ярьж байсан нь санаанд орж түүнийг зөв юм хийснийг дотроо талархан байв.
Хайрцаг сав бүхий шарилыг газарт хийж эх дэлхийд нь өлгийдөөд ёслолд оролцож буй хүмүүс ард байх жижиг сүмд орж зуун зул асаагаад ирэхэд оршуулгын газрын хүмүүс бүхнийг хийж дуусгаад цэмцийтэл нь янзалчихсан байв. Хөшөөний даавууг авсан байх бөгөөд түүнд “Хон хэрээдийн Д. Энхбат 1957-2009” гэж бичжээ. Зүүн талд нь Э. Сүлд-Эрдэнэ /2005-2009/, баруун талд нь С. Төртогтох /1943-2009/ гэсэн хүмүүс залагдсан нь надад сонин санагдав. Нэг нь нялх хүүхэд, нөгөөх нь Энхбатаас маань ах хүн байгаа нь гурван цагийн үргэлжлэл ч юм шиг. Тэгээд ч нэр нь хүртэл өөр хоорондоо дотоод чанадын гүн холбоотой ч юм шиг сонин сэтгэгдэл төрж байв. Доржийн Энхбат бол монголын уул уурхайн ховор мэргэжилтний нэгэн бөгөөд 1984 онд ОХУ-ын Донецк хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн уул уурхайн баяжуулагч инженер юм. Баяжуулагч инженер үнэхээр ховор мэргэжил тул тэрбээр Эрдэнэт, Бор-Өндөр, Монгол газар, Монгол алт, Багануур зэрэг монголын уул уурхайн төв цэгүүдэд ажиллаж ирсэн юм.
Би оршуулгын газарт залагдсан хүмүүсийн дундуур явж үзсэнгүй. Тэгэхдээ нүдэнд харагдах ойролцоох хөшөөний нэрсийг харж явав. Талийгаачийн баруун хойт талд нь Самбо, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Г.Хүрэлбаатар маань харагдана. Тэр 1959 онд төрж 2009 онд нас барсан юм байна. Дэлхийд монголын нэрийн өмнөөс босч барилдаж байсан залуусын нэг л дээ. Бид хоёр нэр нэгтэй болохоор тааралдахаараа мэнд устай явсан юмсан. Түүнийг дөчин есний сүүл нь ширэвчихэж дээ. Ер нь эр хүн дөчин есөн насыг туулахад хэцүү гэдэг юм. Майкл Жексэн нь бас л дөчин еснийхөө сүүлийг татаж авч чадаагүй юм шүү дээ.
Хашааны зүүн талын хэсэгт байх хэдэн эгнээний баруун урд талд “З. Гулиранз” гэсэн нэр зул өргөдөг сүмээс тод харагдахад сэтгэл сэрхийх шиг болов. УБДС-д надад орос хэл зааж байсан багш минь байв. Надад хичнээн сайн байсан гээч. Хаана л тааралдана намайг татаж ирээд л үнсэнэ, миний шавь гээд хажуу хавиргын хүмүүстээ магтаж гарна. Би зул өргөсний дараа багшийнхаа хөшөөнд очив. Хөшөөн дээр “З. Гулиранз 1945-2008. Багш та Хүнийг хүн болгоно Худлыг үнэн болгоно” гэж бичжээ.
Бид буцлаа. Тэнгэр цэв цэлмэг. Сүхбаатар чигийн зүүн уулсын дээгүүр хаямаг цагаан үүлс зурвас зурвасхан зулагдсан байхыг үл тооцвол үнэндээ бүртийх ч үүл алга. Чанх дээр нуман сар хэнз унаганы сэнжин тамга шиг сэмжрэн байна. Би Ариунаад тэр сарыг заав. Олон тайлбар ч хэрэг алга. Ойрын хэд хоног зэврүүндүү байсан тэнгэр өнөөдөр налайж байна. Намрын огтор шар нар уг нь ийм л байдагсан даа.
Зам зуур элдвийн юм сэтгэлд эргэлзэж дув дуугүй явав. Буцахад намайг Д. Ганболдын машинд суулгасан бөгөөд энэ эрхэм бид хоёр МУНН-д хүчин зүтгэж явсан журмын нөхөд бөгөөд тэрээр Хон хэрээдийн Д. Энхбатын төрсөн ах нь юм. Одоо МҮЭ-ийн Төв Зөвлөлд уул уурхайн салбарын захиралын алба хашиж байгаа аж. Надтай цуг Д. Энхбатын аавынх нь төрсөн дүү баавай хэмээх В. Дулам, түүний ээжийн нь хамаатан гэх Батсүх хэмээх хоёр настан хамт явав. В. Дулам гуайг ахан дүүс нь ихэд хүндэтгэх бөгөөд нэрт дуучин Оюунтүлхүүрийн эмээ нь юм байна.
“Хон хэрээдийн Д. Энхбат” гэсэн хөшөөний үг нүдэнд харагдаад болдоггүй. “Энэ талийгаачийн оршуулгыг миний муу найз сэтгүүлч, зохиолч Хон хэрээдийн Энхбаттай хүмүүс их андуурах юм байна даа” гэж бодно. Сонинд гарсан эмгэнэлийн зураг нь ч адилхан юм. Угаасаа энэ хоёр Энхбат нэг нутаг, нэг дор, нэг овогийнх бөгөөд их жанжин Сүхбаатарын ээж Хандын удмын улс гэлцдэгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй л дээ.
Төдий л удсангүй Улаанбаатарын замын түгжрэлт урсгалд орж явсаар Аса циркийн урд цайллага, будаалганыхаа газар ирлээ. Нэгэн сайхан хүнээсээ хагацан салах сүүлийн сүүн ёслол болох гашуудал тайлах цайллага дээр байх хугацаа мөн ч хүндхэн санагдана. Т. Ариунаа бид хоёр зэрэгцэн сууж ах дүүсийн нь тухай ойр зуурын юм явж байв. Түнтүүгийн Ариунаа бол Түгээмэл дээд сургуулийн Сургалтын албаны дарга бөгөөд Хон хэрээдийн Д. Энхбатын хань нь байсан юм. Д. Энхбаяр маань Арвис, Биндэр, Чингис хэмээх гурван хүүтэй бөгөөд Биндэр нь манай сургуульд багшилдаг юм. Яагаад Биндэр Хон хэрээд бус Ширмэндамдин гэдэг овог авсан юм гэж би түүнээс лавлав. Д. Энхбатын өмнөх эхнэр буюу Э. Биндэрийн ээж нь тэр талдаа холбоотой юм байна. Гадаад харилцааны сайд байсан Л. Эрдэнэчулууны ээж, Лувсан даргын авгай нэг их гоё хүүхэн байсан нь Ширмэндамдингийн охин байсан юмсанж.
Богд хаант Монгол улсын Ерөнхий сайдын орлогч, жонон бэйс Ширмэндамдин бол 1912 оны өвлийн дунд сард Монгол Улсын Гадаад хэргийг ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн хамт Петербург хотноо очиж Оросын II Николай хаанд бараалхан, Станиславын тэргүүн зэргийн эрдэнийн одонгоор шагнагдаж, Романовынхны угсаа хаан ширээнд суусны 300 жилийн ойн ёслолд оролцож, тухайн үеийн хэлэлцээрээр Хаант Оросын засгийн газраас 2 сая рублийн зээллэг авч монголын тусгаар тогтнолыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан эрхэм билээ.
Би “Биндэрийн ээж нь энд байна уу” гэж асуув. Гэтэл тэр нь бас нэг оршуулгад явсан гэнэ. Чимид зангийн том хүү Балдан гэлэнгийн эмэгтэй дүүгийн ач хүү нь нэрт сэтгүүлч Пүрэвдоржийн Сандуйжав, Ардын жүжигчин П. Цэрэндавга нар юм. Тэр хоёрын ээж 93 настай Хорлоо гуай сая таалал төгсч ах дүү нар нь үндсэндээ хоёр хуваагдаж ажил явдлыг нь гүйцэтгэж байгаа юм байна. Тэгж суутал Т. Ариунаагийн утас дуугарав. Ярианы өнгөнөөс үзэхэд бас нэг хүн болохоо байчихав уу даа. Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “Милл хаус” компанийн гүйцэтгэх захирал Шархүүгийн Пүрэвсүрэн нас баржээ. Би түүнийг таних юм.
-Яасан гэж байна
-Зүрх нь хаагдчихаж
Хорвоогийн явдал зовлонгоор дүүрэн аж. Гагцхүү зовлонт ертөнцийг туулах гэж хүмүүн заяаг олох нь өөрөө зовлон бус уу. Тэгвэл тэр мөрөөдөл болсон жаргал гэж ер нь юу юм бэ. Нар юм уу, эсвэл зовлонгийн хэлтэрхий солирын үртэс юмсан уу. Би ингэж бодож суув. Сэтгэл нэг л сонин эмзэг болчихжээ.
-За би явья даа.
-Сургуулийн багш нар одоо ирэх байх.
Хэдэн хурмын дараа би ажлын зүг ганцаараа алхаж явав.
Цааш унших...
Хаянхярваа “Халх голын марш”хоёр давхцсан өдөр
Labels:
Өдрийн тэмдэглэл
0
comments
2009.07.30. Пүрэв гариг
Хаянхярваа “Халх голын марш”хоёр давхцсан өдөр
Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч, судлаач П. Хаянхярваатай уулзах гэж “Наран туул” захын урд замаар давхив. Яг 11 цагт Офицеруудын ордонд хүрч Дандар баатарын морьт хөшөөний баруун талаар шурхийж дотогш ороод нэг давхарт байрлах “Ахмадын хороо” гэх өрөөнд очив. Хаалга онгорхой байх атал хүнгүй. Зэргэцүүлэн тавьсан хоёр ширээний хойнох мухар ширээн дээр хар савхин цүнхний дээр саравчтай цагаан малгай байх нь түүний байгааг илтгэнэ. Би хаалганы дэргэд хүлээв. Нэлээд хэдэн минут болох шиг болов. Гэтэл Хаянхярваа хурандаа “00”-ын өрөөнөөс баруун гартаа таяг, зүүн гартаа дүүрэн устай сав барьчихсан гарч ирдэг юм байна. Угийн шавилгахан хүн бүр божин бор өвгөн болчихсон мөжиг мөжиг алхангаа бас намайг харж инээхчээн аядаад “Ирчихэв үү” гэж байна. Би урдаас нь тосч устай ус буцлагагчийг нь авч өрөөнд нь түрүүлэн орж, түүний заавраар цонхны тавцанд байх суурь дээр нь авчирч тавив. Тэр хооронд П. Хаянхярваа Цэргийн дуу бүжгийн чуулгын нэвтэрхий толийг хийж байгаа тухайгаа хэлээд авав. Түүнийг түүнээс өөр хэн ч хийх вэ дээ.
-Ялангуяа ансамбалийн дөчөөд оноос хойших түүхийг надаас өөр мэдэх хүнгүй болчихоод байна л даа. Миний үеийнхэн байхгүй болчихлоо. Би багаасаа цэргийн ансамбельтай ойрхон байсан хүн чинь хүнээ танина хэмээн П. Хаянхярваа ярьж байна.
Би түүнд “Халх голын марш” дууны шүлгээ үзүүлэв.
-Өчигдрөөс хойш бодоод л явлаа. Миний аав Халх голын ялалтын парадыг зохион байгуулалцаж байсан юм.
-Өө тийм үү. Ямар сайхан учрал вэ?
Бид хоёр ингэж хоёр биенээ сайхан сэтгэлээр тосч авлаа.
П. Хаянхярваа дууны шүлгийг эхнээс нь тэмтрэн унших шиг болов.
-Их сайхан санаа байна. Тэр ингэж хэлэв. Надад түүнээс илүү шагнал гэж юу байх билээ.
-Анхны парад яг хэдэнд болсон юм бэ?
-Халх голын ялалтын парадыг 1939 оны 10-р сарын хорьдиор хийсэн юм шиг байгаа юм. Судлаачид үндсэндээ 22-нд гэж тогтож байх шиг байна. Манай аав Цэргийн Ерөнхий сургуулийн хөгжмийн дарга, хошууч Банзарын Пүрэвжав гэж хүн байсан. Зөвлөлтийн талаас Монголын Армийн хөгжмийн бүх цэргийн байцаагч, одоогоор бол Армийн хөгжмийн албаны дарга Роман Решетняк гэдэг хурандаа байсан. Аав, Решетняк хурандаа хоёр Халх голын парадыг гардан зохион байгуулсан байгаа юм. Тэр үед манай ардын хөгжимчин цэргүүд цоохор цэрэг шиг янз бүрийн өмсгөлтэй формтой байж. Нэг өдөр бэлтгэл дууссаны орой Жуков жанжин тэр хоёрыг дуудаж “Маргааш өглөө гэхэд хөгжмийн цэргүүд жигд хувцастай гарахгүй бол та хоёрыг жагсаалын өмнө буудна” гэж хэлсэн гэнэ. Жанжины үг жанжны л үг шүү дээ. Одоогийн Сэлбийн гүүрний зүүн дор цэргийн бэдтгэлийн хувцасны агуулах байж (өдгөө оюутны хотхон). Тэнд тэр хоёр шөнөжин суугаад цэргүүдийнхээ хувцсыг жигдэлж. Тэр үед ямар чийдэн байх биш ил гал, лааны гэрэлд л хувцас хунарыг нь жигдэлж, янзалсан юм байх. Өглөө зургаан цагаас өмнө бэлэн болгоод гадаа гарч, тэр хоёр бие биенээ харж нэг хөхрөлдсөн гэдэг юм. Сонирхолтой нь тэр хоёрын нүүр хав халтар тортог болчихсон байж л дээ. Тэгээд биесээ шоолсон хэрэг.
- Жанжин юу гээ бол ?
- Жуков жанжин өглөө найман цаг жагсаалын бэлтгэлийг үзчихээд сайн ч гээгүй, муу ч гээгүй, юу ч хэлэлгүй явчихсан гэдэг. Юу ч хэлэх вэ дээ, үүрэг нь тэр юм чинь.
Түүнтэй ярилцаж суухдаа түүнийг ажиглаж байв. Явж байхдаа түүртэнгүй байсан хүн ширээнийхээ ард жолооны ард суусан шиг золбоотой харагдав. Хяранхярваа гуайн яриа нь цэгцтэй, алив үйл явдлыг нүдэнд харагдтал дүрслэн ярина. Ер нь яриа сайтай, хүнд итгүүлэх тал дээрээ гарамгай нэгэн л даа. Ганц нэг тааралдах төдийгөөс хэтрээгүй боловч би түүнтэй уулзах дуртай байдаг юм. Үгээр өвч хучигдсан түүний яриаг телевизийн нэвтрүүлгээс хар залуудаа олонтой сонсч ялангуяа хөгжмийн урлагийн онолын мэдлэгийг нь биширдэг байснаа саналаа. Хөгжим судлагч П. Хаянхярваа Монгол телевизээр хэдэн онд ч билээ дээ цуврал нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм.
Намайг бодлыг далайд ийнхүү хөвөх үед түүний өрөөнд хоёр ч хүн орж ирж яриа хөөрөө дэлгээд гарсан. Нэгийг нь Бүдсүрэнгийн Банзрагч гэх. Цэргийн чуулгын бүжгийн ноён нурууг нугалж байсан хүн гэнэ. Хаянхярваа гуай түүнийг “Манай цэргийн бүжгийн амилуулсан хүний нэг дээ” хэмээн магтаж байна. Дараагийн хүнийг Дашдондог гэх. ЗХУ-ын удирдагч Л. Брежневийг монголд ирэхэд хүндэт харуулын рапорт өгч байсан хүн юм байна. Тухайн үед сайхан эр байсан байж таарна. Одоо ч хуучин бууны хугархай гэсэндээ танагтай сайхан үзэгдэнэ.
Ардын жүжигчин П. Хаянхярваа ярианыхаа сэдвийг огцом өөрчлөв. Тэрээр:
-Чамайг ирнэ гэж сонсоод өчигдрөөс хойш нэг зүйлийг бодоод л байна. Хоёулаа нэг оперет хийе. Хошин дуурь шүү дээ. Ирэх жил 45 оны дайны 65 жилийн ой болно. Миний нэг ийм санаа байгаа юм. Үйл явдал нь 45 оны дайнд монголд олзлогдон ирсэн япон цэргийн нэг хүн байх юм аа. Тооцож үзвэл одоо 90-92 настай. Тэр үед энд байхдаа монголын тал нутагт сэтгэлтэй болсон. Бас сувилагч монгол бүсгүйд сэтгэлтэй болж. Гэтэл түүний хүү орчин үеийн монгол бүсгүйд дурласан байна. Үнэхээр 1946 онд Богд уулын Бумбатын аманд мод бэлтгэж асан япон цэргийн эмч Ватанабэ-надад, шураг гэгч тоглоом хийн өгсөн явдал буй. Ийм сюжетээр хошин аястай баймаар байна. 10-аад хуудас байхад болно. Диалоги нь хошин яриатай. Оперет чинь яриа, хөгжим, бүжиг гурав шүү дээ гэж байна.
-Ийм үйл явдал бараг бодит зүйл байсан байх аа. Хэдэн жилийн өмнө телевизээр ийм сэдвээр эрэн сурвалжлах нэвтрүүлэг явж байсан санагдана. За яахав оролдоод үзье гэж би хэлэв. Нээрээн ч болмоор санагдаад явчихлаа. Харин хошин болгохын тухайд андуурал, эндүүрэл болон ойлголцол үл ойлголцлыг монгол, япон сэтгэхүйд хэрхэн буухыг төсөөлөн ядаж суулаа.
Бид хоёрын яриа үндсэндээ дуусч би явахаар завдав. Гэтэл унаа ирээгүй бололтой. Ядаж Эрдэнэ утсаа авдаггүй.
- Манай эхнэрийн Эрдэнэ гэдэг. Одоохон ирнэ. Энэ хооронд би таниас түүний өмнөөс нэг зүйлийг асууя. Эхнэр маань жараад оны дууны яруу найргийг судалж байгаа юм. Таниас энэ үеийн дууны тухай асуух байсан юм гэж би хэлэв.
- Жараад он чинь манай нийтийн дууны цэцэглэлтийн эхэн үе шүү дээ. Жараас ер, наяад онд цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн. Жараад оны эхэнд дууны шүлэг дээр одоогийн энэ томчууд арай төрөөгүй байсан. Тэр үеийн дууны яруу найргийн гол төлөөлөгчид нь Ш. Сүрэнжав, Ш.Шажинбат, Ж.Бадраа, Д.Батсүрэн, С. Долд, Б.Түвшинжаргал нар юм. Эдэн дээр мэдээжийн хэрэг Ч. Чимид, Б. Явуухулан, Д. Пүрэвдорж, Ц. Гайтав нарын томчууд жагсана. Ц. Гайтав гэхэд л Улаанбаатарын дуу, өөр юу юу ч билээ, Хуримын шог дуу гээд гоё гоё дуу нь орж ирж байсан үе. Миний мэдэх лав эд нар байна.
- Хөгжмийн зохиолчдын тэр үеийн гол төлөөлөгчид хэн хэн байв ?
- Хөгжмийн зохиолчдоос манай аваргууд л байхгүй юу. Гол нь С. Гончигсумаа Л. Мөрдорж хоёр. Дээр нь Д. Бадарч, Г.Дарамзагд, М.Норсонжав нар. Ж.Шараагийн цоорч гарч ирсэн үе нь. Ш.Эрдэнэбат амжилттай алхмуудаа энэ үед хийж эхэлсэн. Дунд үеэс Г.Алтанхуяг гарч ирсэн. Сүүл үеэс З.Хангал орж ирнэ. Г.Алтанхуяг, З.Хангал хоёр бол дууны аяыг эгшгийн хувьд нь баяжуулж өгсөн шинэчлэгчид байсан. Г.Алтанхуяг, З.Хангал, Баатарын дуу зохиогдонгуутаа нийтийн дуу болчихдог увьдастай байсан цаг шүү. Зундуйн Батсүх байна. Б.Цогоо, Хаймчигийн Баатар орно. Ч.Сангидорж орж ирнэ. Гол нь энэ хэд юм даа. Би яах вэ 61 онд орж ирсэн хүн. Ийм хүмүүс жараад оны дууны гол нүүр царай нь болж байсан. Эндээс л жараад оны дуу яг харагдана аа. Бас Пунцагийн Лувсан гэж хүн бий. Одоо 95 настай байж байгаа. Яруу найрагч, хөгжмийн зохиолч хүн. “Цэргийн вальс” гээд тэр үеийн цэргийн гол дууг энэ хүн бичиж байсан юм. Орбитод байдаг. Би сар бүр биеийг нь асуудаг. Гэртээ л байж байдаг юм.
-Таны өөрийн тань анхны дуу жараад онтой холбоотой шүү дээ?
-Тийм. Миний хамгийн эхнийх нь “Цэргийн нөхөр Цэрэнтэй”-гээ гэдэг дуу бий. Дуу зохиогоогүй байж байгаад зохиосон нэг номерийн анхны дуу маань байгаа юм.
-Хэдэн он билээ ?
-1961 оны 7-р сарын 19-ний юм аа. Би мартдаггүй юм. Долд надад шүлэг авчирч өгөөд, би “пээ, би дуу бичдэггүй юм” гэхэд минь “Яаж болдог юм чи, шинэ ажилд орж байгаа хүн дуутай оч” гэж надад шүлэг өгөөд энэ дууг хийлгүүлж байсан юм. Самдагийн Долд олон хүнийг дуутай болгосон хүн шүү. 1966 онд С. Долдын шүлгээр “Пуужинт цэргийн дуу” гэж дуу хийж байлаа. Бид 2, олон дуу хамтарч хийсэндээ.
-“Цэргийн нөхөр Цэрэнтэй” дууг анх хэн гэдэг дуучин дуулсан юм бэ ?
-Анх Төв аймгийн Соёлын ордны Гийнаа гэж хүн дуулсан. Манай дуучин байсан юм. Дараа нь хэд хэдэн хүн дуулсан. Хамгийн их алдаршуулсан хүн нь Гончигийн Жанчив, Д. Дорждэрэм хоёр. Энэ хоёр энэ дууг эн тэнцүү тэгшхэн дуулсан.
-Дараагийн дуу нь ?
-Аюурзанын Мял гэж ХААЯ-ны ажилтан, шүлэг сонирхогч хүн байсан. Түүний шүлгээр “Ардын арми” гэдэг дууг 1964 онд зохиосон. Энэ дуу олон жил дуулагдсаан. Одоо үг нь таарахаа байчихаад дуулахгүй болчихоод байгаа юм. “Ардын хувьсгалаар дуунд төрсөн” /өөрөө аялав/ гээд Цэрэндорж гуай, Дашжамцын дуу бий ш дээ. Тэр дууны дараачийн гарч ирсэн дуу нь энэ байгаа юм. Түүнээс хойш ардын армийн дуу гэж олигтой юм гараагүй л байна.
-Энэ дуунууд тань хэвлэгдсэн үү?
-Би ганц дууны түүвэртэй. Тэр маань 16 дуутай жоохон юм байдаг юм. Би цэргийн дуун дээр л ажилласан хүн. Харин сүүлийн үед л нийтийн дуу хийдэг болж.
Бид хоёр ийнхүү ярилцав. Хаянхярваа гуай ямар нэгэн юманд яарах шиг санагдав. Би ч явахаар бослоо. Намайг өрөөний хаалгыг нь хаах үесэд миний шүлгийг хэзээний барьчихсан суугаа нь нүдний үзүүрт зэрвэсхийн харагдав. Тиймээс би баяртай гэж дахин хэлэх гэснээ хэлээ татав. Хаалга хаагдав.
Офецеруудын ордны хашааны гадна яруу найрагч Батнайрамдалтай тааралдав. Нутгийн хэдэн хүнтэй явж тэдний цэргийн хүүхдийг нь хугацаанаас нь өмнө халуулах гэж хөөцөлдөж өгсөн гэнэ. Нөгөө хэд нь машинаасаа гар ирээгүй тул би бас үл тоон уулзалсан ч үгүй.
Төдөлгүй Эрдэнэ ирж Офицеруудын ордноос Төв шуудангийн ард байх Түгээмэл төв дээр очив. Намайг очиход Харцага дээд сургуулийн захирал Энхтуяа ирчихсэн байж байна. Би түүнтэй хэдэн зүйл ярьж, дараа нь Түгээмэл төвийн нягтлан Энхтуяатай уулзаж ажил төрлийн юм ярьж байтал утас дуугарав. Хаянхярваа гуай ярьж байна.
-Нөгөө шүлгэнд сайхан марш хийчихлээ. Нэг асуух юм байна. Хоёрдугаар бадгийн хоёрдугаар мөрний “Тун чиг эрэмгий зоригт шонхрууд тулалдаж байсан юм” гэдэгт нэг үг илүүдээд байна, яахав гэж байна.
-“зоригт” гэдгийг нь хасчих.
-Ээ дээ болоод явчихлаа. “Тулалдаж байсан юм” гэдгийг “тулалдсан юм” гэчихвэл бүр болоод явчихмаар байна. Утга нь өөрчлөгдөхгүй биз ?
-Утга ч өөрчлөгдөхгүй л дээ.
-Гуравдугаар мөрийн “болохоор” гэдэг үг мөн сайхан зохицож байна шүү.
-Яамай даа. Та яасан хурдан хийчихэв ээ. Би очиж сонсно оо.
-Тэгээрэй, тэгээрэй.
Утас тавиад би Энхтуяад
-Хаянхярваа гуайд цаг гаруйн өмнө нэг шүлэг өгсөн юм. Гэтэл дуу хийчихэж. Бүр марш шүү гэж бахархан хэлэв. Хаянхярваа гуайн яарсны учир тайлагдав.
Би олон хөгжмийн зохиолчтой дуу зохиож байсан. Тэгэхдээ ийм хурдтай хийж байхыг тэр бүр үзээгүй. Тэр тусмаа далан нас хол хэвийсэн энэ гайхамшигт эрийн хувьд бүр ч хэлэх үг алга. Чухам ийм оюуны баялагийг төрийн хамгаалалтад авмаар санагддаг. Энэ хүний ой санамжид буй монголын хөгжмийн урлагийн онол, түүхийн олон баримт, үнэлэлт дүгнэлт, өөрийн биеэр гэрчлэх үйл явдал, тод сонин дурсамж, уран бүтээлийн дахин давтагдашгүй амьд яриа хөөрөг өөр хэн нэгнээр орлуулж болно гэж үү. Гэтэл би энэ эрхэм хүний цагийг хумсалж дуу хийлгэх гэж шүлэг өгч байдаг бас бөх зүрх ээ гэж өөрийгөө зэмлэн бодов. Бас Цэргийн чуулгын нэвтэрхий толь хийх техник ажлыг бодохоос түүний хайран цагийг харамлан дэмий л ганцаараа гаслан суув.
Цааш унших...
Варшавын өдрүүд: Хааны цэцэрлэг
Labels:
Өдрийн тэмдэглэл
0
comments
Бөмбүүлэй замд бууж Батжаргал, Батхишиг бид гурав Хааны цэцэрлэгт очив. 1998 онд Батжаргалтай хамт энд ирж байсан тул танил санагдаж байлаа. Гэвч үзсэнээсээ илүү үзээгүй нь их, санахаасаа илүү мартагдсан нь их байв. Дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд Хааны цэцэрлэг аль хэдийн ногоорч цэцгийн хүрээлэнд умбаж байлаа.

-Зун болжээ гэж би дуу алдав.
-Энэ жил хавар болж өгөхгүй байна. Хүйтэн гэж Батжаргал хэлэв.
-Сая намайг гардгийн урд шөнө монголд цас орсон. Саяын хэдэн өдөр говийн нутгаар цасан шуурга тавьж сүйд хийх шиг боллоо гэж би нэмж хэлэв.
Монголтой харьцуулахад зун болж, Варшавын хавартай харьцуулахад хавар жинхэнэ утгаараа ирээгүй нь үнэн байлаа. Гүймэг хөнгөн салхи сэвэлзэж цаанаа л жихүүн янзтай. Надад бол дан байг гэхэд давхар цамцтай явах өдөр байна. Хүмүүс хувцсаа хөнгөлсөн боловч цув цуухтай хүн ер харагдсангүй.
-Өдийд Варшавынхан бараг шалдан нүцгэн шахуу явдаг. Энэ жил тийм биш байна гэж Батхишиг Батжаргалын хэлснийг батлах мэт хэлэв.
Бид гурав хамгийн түрүүнд Henryk Siennkiewicz яруу найрагчийн хөшөөнд очив. Польшийн нэрт яруу найрагчийг мэдэхгүй хүн үгүй бөгөөд явагсад голдуу л зогсч хүндлэх нь үзэгдэнэ. Үүд хавьцаа байх тул тэнд төдий л удсангүй цаашилж Шопенийн хөшөөнд хүрэв. Алдарт хөгжмийн зохиолч Шопений сүрлэг сайхан хөшөө цогцолбор болон сүндэрлэж байна. Хөшөө өөрөө аварга том бөгөөд түүний өмнө үлэмж том усан оргилуур үзэгдэнэ. Эдүгээ ус үгүй, хоосон байх нь “хавар болж өгөхгүй” байгааг илэрхийлнэ. Эргэн тойронд нь ширдэг шиг ногоон нимгэн зүлэг хивс мэт зуларна. Хөшөөний ард өндөр модод ургасан нь байгалийн аравч мэт тансагхан. Усан оргилуурын өмнө тал тэр аяараа хүмүүсийн ая тухад зориулагдсан байх бөгөөд хоорондоо сийрэг зайтай тавьсан хүрэн дэрэвгэр сандлууд бүгд хүнтэй үзэгдэнэ. Сандлуудын хооронд дөрвөлжлөн зассан хар хөрст талбайд сарнайн хүрэн болцуут ногоон шилбэт иш суулгасан нь дэлбээлж амжаагүй байна.
Би хөшөөний зүүн урд талын сандалд суув. Хамгийн сайхан харагдах байрлал нь энэ санагдаж байв. Харах тусам бөөн эрчим хүч бадарч байгаа мэт болох юм. “Тэр харц, тэр баруун гарын нь эрхий, долоовор хурууг хараа” гэж өөртөө шивнэж суулаа. Хөшөөг урлаачид Шопений цоглог, эрчимлэг аялгуунд нэгэнтээ хөглөгдөж, түүний нэгэн эгшинг хөшөө болгон “царцаахад” энэхүү зохиомжийг сонгосон бололтой. Түүний баруун өвдгийг түшин үл ялиг урагш тэмүүлэн өндийсөн аварга том модны чилгэр нурууны мөчир намираа борооны усан хөшиг мэт арагш пансарч хун шувуу, аварга матар, үрт жимс мэт түмэн дүрст хувилан зүмбэрлэх бөгөөд тэр нь Шопенийн бие, толгой дээгүүр ид шидэт нөмрөг мэт шүхэрлэжээ. Ажваас бодь модны дор бясалгал хийж буй Будда бурхны нэгэн хувилбар хөрөг мэт. Буддагийн бясалгал төв амгалан, төгс гэгээрлийн утгыг илтгэх бол Шопенийн бясалгал бурхны өгөгдөхүүнийг ая тан болгон амжин буулгах гэсэн уран бүтээлчийн шидэт долгисын зураглал болсон байна.
Шопений гар, нүд, чих гурав нэгэн цэгт төвлөрч тэр нь аялгуут утсаар холбогдсон нь мэдрэгдэж байв. Би тэсэлгүй Шопений харц тунасан яг тэр цэгт нь очиж зогсоход ер бусын эрчим хацрын шар үс ирвэгнүүлэн өнгөрөх шиг болов. Мэдээж Шопений цоо ширтэх тэр газарт эрчимлэг, тансаг аялгуу байгалийн нот мэт тунарч, түүнийг нь төгөлдөр хуурын товчлуурт баруун гарын савхан гоолиг хурууд дамжуулж, сэтгэлийн мухарт чих хангинуулан аялгуу эгшиглэсэн байж таарна. Зүүн гар зүүн өвдгөн дээр, хоёр хөл модны хэмнэлээр ялигүй урагш тэмүүлэн зэрэгцсэн, мөрний арын нөмрөг мөчрийн үзүүрт үнсэлдэж намирсан, үс нь хүртэл долгионтсон зэрэг нь надад нэг л бадрангуй санагдана.
Хөшөө бүхэлдээ хүрлэн хөхөмдөг саарал өнгөтэй, ажвал хүрлийн байван мэт ногоовтор туяа нугалаа зуравсуудаас солонгорно. Суурь нь зэсэн шаргал өнгөтэй бөгөөд барьж үзэхэд зүгээр л шороон хавтанг өнгө оруулсан төдий байлаа. “Энэ суурийг Эрдэнэтийн зэсээр өнгөлөхсөн” гэх бодол зурвасхийв. Элчин санаачилж ийм юм хийвэл Польшийн ард түмэн үеийн үед Шопентай хамт дурсах болно. Ер нь Шопен Польшид төрсөн болохоос дэлхийн хүн. Тиймээс монголчууд яагаад дурсгалд нь хувь нэмрээ оруулж болдохгүй гэж. “Хөшөөний суурийг монголчуудын хөрөнгөөр зэс болгов” гэсэн үг уг хөшөөг 1946.X.17-д барьж байгуулж, 1958.5.11-нд олон нийтийн сангаас санхүүжүүлж сэргээн засварласан тухай бичсэнтэй зэрэгцэн байвал ямар догь вэ”. Би ингэж бодож явав. Бас Балхжавыгаа дурсаж байв. Балхаа маань Польшид сурч байхдаа Шопений хөшөөн дээр олонтаа ирж, юу гэж бодож явсан бол. Уран бүтээлийн ухарч няцашгүй тэмүүлийг эндээс мөнгөн бороо мэт хүртэж явсан нь гарцаагүй.
Бид тэнд нэлээд сууж амраад Хааны ордонд хүрэв. Дөрвөн баганат үүд бүхий хоёр давхар шаргал байшин дээрээ олон суутнуудын хөшөө дээдэлчихсэн налайж байна. Үүдэнд нь утас татаж харуулын бололтой хүн зогсох нь дотогш оруулахгүй байгаа бололтой. Байшингийн баруун урд багавтархан хөшөө тойруулж улаан цагаан хосолсон намхан ишт үзэсгэлэнт цэцгийг дагнан тарьсан байх бөгөөд тэнд хөх цэнхэр солонгон хүзүүт эр тогос өд сөдөө цэвэрлэн тансаглах нь олон ч хүний зургийн хальсанд бууж байна. Тээр жил харахад урт мулзан хүзүүтэй онцгүй бор амьтан харагдаж байсан. Гэтэл тийм бус, үнэхээр үзэсгэлэнт шувуу ажээ. Эм нь охор сүүлтэй, дагзан дээрээ сөөвгөр хэдэн өдтэй тийм цулдан бор юм байдаг юм байна. “Шувууны эм нь онцгүй, эр нь үзэсгэлэнтэй байдаг” гэж нэг нь хэлэв. Нээрээ нугас гэхэд бас тийм юм байна. Эм нь эржгэр бор, харин эр нь тагтаан саарал, бас судалтай. Завины дэргэд ганц бор эм нугасыг дагаж арван хоёр эр нугас “найрч” байгаа харагдана. Эм нугастай хамгийн ойр сэлэх гэж хэрэндээ өөр хоорондоо өрсөлдөх нь өхөөрдмөөр. Эм шувууны анхаарлыг татах биологийн дохиолол нь эр шувууны өнгө зүс нэн чухал болох нь илэрхий. Бурхан багш тийм болохоор эр тогосыг бүтээсэн бололтой.
-Эр тогос элбэг байх юм. Эм нь цөөхөн байдаг уу гэж намайг асуухад
-Эм нь олон. Нэг газар бөөнөөрөө яваа байх гэж Батхишиг хэлэв.
Нээрээ тийм байлаа. Гэвч эм тогосыг сонирхож байгаа хүн цөөн. Харин эр тогосыг хүүхэд, хөгшидгүй шохоорхоно. Үнэхээр сайхан амьтан юм аа. Өдөт сүүл нь ертөнцийн гайхамшиг. Түүнд энэ орчлонгийн бүхий л сайхан өнгө солонгон хувилбараараа нэгдэж ер бусын тансаглалыг бүтээжээ. Ийм өнгөний иж бүрдэл эм тогосыг бүү хэл эр хүнийг ч уяраамаар. Түүнийг амьдаар нь, бодитойгоор нь харж гэмээ нь сая ухаарна. Ер нь “тогосын өдийг бодит байдалтай нь адил зурсан зураач ер үгүй, тэр ч байтугай гэрэл зургийн хальс дутуу буулгадаг юм байна” гэж би бодож явав. Ертөнцөд будгийн өнгөд шингээгүй өнгө бас байдаг юм байна. Ийм сайхан өдтэй амьтан алхаа нь намбалаг, толгой хүзүү нь өндөр атал дуу нь хахир муухай юм аа. Үе үе “гийеэ” хэмээн хүүхдийн цангинасан шингэн хоолой хахир харир татаж байсан нь тогосын дуу болохыг мэдээд сонирхол буурав. “Эр тогост алтан гургалдайн хоолой заяагаагүй нь ертөнцийн гурван дутуугийн нэг ч байж магадгүй. Тэгш, төгөлдөр бусын хууль энд үйлчилж ч байж болох”. Би ингэж бодоод тогосын өдийг нь бус толгойг нь ажиглав. Хөх цэнхэр урт хүзүүнд багадсан юм шиг “тахиан толгой”-д хурц нүд огцом огцом анивчих бөгөөд толгойн араас салаалан өндийсөн өдний үзүүр молцоглон цацарчээ. Нүдний нь ард шар зурвас сар мэт тахиралдана. Эржигэр бор далавч нь ногоовтор туяат их биеийг халхлан хом аятай хоёр бөөрөнд нь “наалдаастай”.
-Талхыг булаацалдаад иддэгсэн. Цатгалан байгаа юм байх даа гэж Батжаргал хэлж байна. Үнэхээр шидэж өгсөн талхыг үл тоон ихэмсэглэнэ. Тэр тогос хайс давж цэцэгт ногоон зүлгэн дээр цэмцэгнэн хэвтээд урд байгаа навчийг залхуутайяа ганц тоншин сэгсрээд идэхчээ аядав. Би шувуу ногоо идэж байхыг гайхан харсан боловч тогос юу иддэгийг лавлан асуусангүй.
Хааны ордны өмнөх нуурын эрэг, гүүрийн дээрээс загасанд талх шидэж хэсэг зогсов. Ус хар хүрэнтэж булингартсан байх тул гүний загас үл харагдах бөгөөд усанд хөвөх талхны үртсийг “хоп” хийн үсэрч үмхэхэд тод үзэгдэнэ. Загас багтаж ядах мэт олон бололтой. Хүмүүсийн шидсэн талх голдуу зүйл рүү сүрэглэн дайрахыг үзэхэд усны мандал хүрэнтэн бараантана. Олон загасны нуруу тэгж харагдана. Хоёр урт сөвгөр сахалтай хавтгай амт жижиг загас том талхны буланг үмхэж чадахгүй хөөн мунгинах нь инээдтэй. Харин хагас алд хэрийн том загас ганцхан “хап” хийгээд шумбан алга болно. Нуурын усанд сом, карп загас их байдаг гэнэ.
-Энэ карп загас баярын ширээн дээр байдаг том загас мөн үү гэж Батхишигийг асуухад Батжаргал:
-Тийм гэж хариулаад надад баярын үеэр худалдагч нар том акуарумд хийж карп загасыг амьдаар нь зардаг тухай хуучлав. Манайхаар бол хонины шинэ ууц тавихтай адил бололтой.
Хааны ордын өмнөх нууранд бяцхан завиар хүмүүс зугаална. Тийм үйлчилгээ байдаг бололтой. Завины хоёр эгнээ суудалд 5-6 хүн суух юм. Завины эзний нуурын ероолд тулж урагшлах тулгуураар багцаалбал нуурын гүн хоёр метрээс хол хэтрэхгүй дэг ээ. Завьтай цуг тагтаан өнгөтэй, нуруундаа хар судалт эр нугас хөвнө. Зарим нь нуурын толионд бадамлянхуа цэцгийн дэлбээ шиг үе үе үзэгдэх шаргал тавцан дээр үүрэглэн сууна. Шувуудын амрах бяцхан дугуй “арал”-ыг хүртэл тооцоолсоос үзэхэд хааны цэцэрлэг бүхэлдээ хүн, амьтны диваажин ажээ.
Хааны ордны өмнөх талбайд байх нэг сонин үзмэр нь чулуун суурин дээр байрлуулсан наран цаг юм. Гэрийн буйр шиг дув дугуй чулууг орчин үеийн цагны хуваариар хэсэгчилэн хувааж ромбоор тоо тавьсан байх бөгөөд тэг голд нь их гарын төгөлдөх хуурын таг шиг хэлбэрт зэс төмөр байрлуулжээ. Түүний сүүдрээр наран цаг “ажилладаг” байна. 1786 онд Анно Домин гэгчийн тооцоолон урласан энэ цагийг мөнхийн цаг гэлтэй. Яг ийм зарчмаар хааны цэцэрлэгийн нэгэн буйд зайнд бас нэг чулуун цаг хийсэн байв. Харин голд нь ороонгоны эвэр шиг булцуут хурц үзүүрт төмөр шигтгэжээ.
-Манайд ийм үхэр чулуу бишгүйдээ бий дээ
-Хүний санаа, санаачилга л дутаж байна.
Бид ийн ярилцав. Хөдөө бага нас бодогдоод явчихав. Хааяа хонинд явна. Говийн нар хөлийн таваг улайстал хална. Ам ангана. Гэртээ хурдан харихын түүс болно. Тэгээд л элсэн дээр дэрс хатгаж наран цаг харна. Бид ингэж л өссөн. Гэтэл бидний багадаа хэрэглэж явсан наран цаг энд элсэн дээр бус чулуун дээр байж байна. Харин Улаанбаатарт маань байгаасан бил үү. Үгүй дээ.
Бид явсаар концертийн их танхимд очив. Танхим гэдэг нь тэр аяараа байгалийн зохиомжтой юм. Дээвэр нь хөх тэнгэр, тайз нь усан дээрх арал, суудал нь эх газрын давхраат үелсэн толгод юм. Надад ингэж л харагдав. Хоёр талдаа найм, найман чулуун багана бүхий тайзны урд хоёр үзүүрт том хэрмэн ханан хаалга босгожээ. Зүүн талын бахим хаалганы өмнө чулуун арслан хэвтэж толгойгоо цонгойлгон өргөсөн бол баруун талынхад нь гүүр хийсэн нь эх газар, арал болон үзэгч тайз хоёрыг холбожээ. Тайз зүүн тийшээ харсан байх бөгөөд мэдээж түүнийг эсрэгцүүлэн үзэгчийн суудлыг тав таван эгнээгээр гурав үелж засчээ. Энд Польш дахь монголчуудын энэ жилийн үндэсний баярын өдөрлөг наадмын концертийг тоглуулах юм байна. Хааны цэцэрлэгт Шопений нэрэмжит Олон улсын хөгжмийн наадам болдог тул монголчуудын үндэсний баярт зориулсан концерт энд болох нь бас ч тохиолдлын зүйл бололтой.
Хааны цэцэрлэгт хүрээлэнгийн хийморь болсон амьтан нь хэрэм юм. Түүн дээр хэдэн сайхан буга согоо нэмчихвэл ч гараад өгнө л дөө. Хэрэм бол өхөөрдөм амьтан юм. Соотон чих, тормон нүд, цайвар энгэртэй хүрэн хэрэм мод дамжин дүүлэхийн зэрэгцээ газраар туулайчлан дэвхэрч цахилах агаад үе үе зогсосхийж хойт хөл дээрээ суун өндийж эргэн тойрноо хараачлах нь эгдүүтэй хөөрхөн. Хүмүүсийн гараас самрын боргоцойг залбирах мэт гуйх мөртөө аливхийн шүүрэн аваад шалавхийн эргэж хэд дэгдсэнээ газар ухан булах буюу эсвэл тэр дороо хурц хоёр үүдэн шүдээрээ сурмаг гэгч цөмөн бувар бувар иднэ.
-Газар булсан хэдэн зуун самраа дараа нь яг олдог гэж Батжаргал хэлэв.
-Нээрээ тийм гэнэ лээ гэж Батхишиг баталж байна.
Тэр зуур монголын ой тайгын олон хэрэм хэрхэн үрэгдэж байгаа тухай гунигт бодол төрөв. Хөвч тайгад хэдэн зуугаараа самарчид гарч, бүүр тайгын гүнд самар цайруулах хятадын машин суурилуулж, тэр байтугай цөмж, хотод авчран савлаж урд хөрш рүү мөн ч олон жил зөөлөө. Хэдийгээр сүүлийн хэдэн жил хил гааль дээр хориг саад тавьсан боловч саяхан телевизээр хэдэн арван тонноор нь шуудайлж хураасан цайруулсан самрыг үзүүлж байгаагаас үзэхэд самрын бизнес зогсоогүй нь илт. Тэр тоолонд хөөрхий муу хэдэн хэрэм сүйрч байгаа. Үүр үүцээ ухуулж өвлийн хүнсэнд хураасан самраа алдаад шидмэс томж боож үхсэн хэрмийн явдал домог биш бодит байдал болоод удаж байна. Хятадууд хэрэмний арьс өндөр үнээр авч хядуулсан нь үнэн хэрэгтээ боож үхсэн хэрмийн дүр зургийг хагаслаж, хугаслах гэснээс л үүдсэн хэрэг.
Хааны цэцэрэлгийн ногоон байгууламжийн талаар ярих юм даанч алга, гайхалтай. Олон төрөл зүйл бүхий ногоон модод бие биеэ дэрлэн битүү бүрхсэн байх агаад ширмэл ширдэг мэт номин ногоон зүлэг газар хөглөрч шар, хөх, улаан цэцэг нүд аргадан алаглана. Бас хар хөх, хүрэн том далбагар навчис хаа сайгүй, гэхдээ үзэмж хээ мэт дэглэгдэн ургажээ. Аварга том модод хаа сайгүй хүглийнэ. Нэг том хүрэн навчит мод бусдаас онцгой харагдана. Түүний диаметр лавтайяа 20 метр орчим байх. Ёроолын гол хэсэг нь хонхойн алга болсон аварга моддын зарим салааг тайрсан, түүний үзүүрт модны хөх саарал ур уруугаа харан ургасан нь таарч байв. Нарийхан “олс” мэт мөчрөө доош гүвэн уруугаа ургасан модод ч байна. Цэцэг бол бүр ч онцгой. Үүдэнд оруут их таван хантын буурь шиг зүлгэн ногоон дугуйд сар хэлбэрээр байршуулан тарьсан хоёр төө хэрийн өндөр шилбэт тулпан хэмээх улаан судалт шар цэцгийг сарнай гэж андуурмаар. Сарнай бол янз янзаараа. Хамгийн сонирхолтой нь монголын ойд ургадаг шар, хөх, улаан, улаан хүрэн цэцгүүд зэрлэг байгалиараа юм шиг энд тэндгүй ургасан харагдана.
Бидний Хааны цэцэрлэгээс гарч явахад хуримын чандган цагаан даашинзтай бүсгүй, тас хар пиджактай хүүтэй хөтөлцөн орж байгаа харагдсан. Тэд хурим хийхийнхээ өмнө энэ мэт дурсгалт газруудад гэрэл зургаа татуулж хурим дээрээ зочиддоо гэрэл зургийн цомог болгон бэлэглэдэг уламжлалтай юм гэнэ. Манайд тэгж яагаад болохгүй гэж.
2009.04.26. Ням гариг

Соннет – 32
Labels:
Соннет
0
comments
Яруу найрагч Г. Мэнд-ооёод
Орчлонд олон хүнтэй танилцсан
Ор тас зарим нь мартагдсан
Одоо цаг шиг цөөхөн нь үлдсэн
Ондоо чамаас өөр хэн хэн байна
Мэнд амрын дуудлага шиг найз минь
Мэргэд гарахын оронд суудал юугаа эзэлжээ
Мэгжид Жанрайсагийг дахин амилуулж
Мэнд-Ооёо нэрээ түүнтэй цуг мөнхөлжээ
Оюут цагийн анд цагаан зээрийн гүйдэлтэй
Олон намрын бороо зүүдэн дунд шиврээстэй
Огторгуйн цагаан гарди хаашаа ниснэ
Ооёо чи юунд дув дуугүй сууна
Бүүр түүрхэн гэгэлзэх Даригангын уянга
Бүр дэргэд минь туульс хайлан эхлэв ээ
Ү. ХҮРЭЛБААТАР
2003.04.24.

Соннет – 10
Labels:
Соннет
0
comments
Яруу найрагч Ш. Гүрбазарт
Ядам хуруундаа хуримын бөгжтэй оюутан
Яруу шүлэг уншиж концерт хөтөлдөгсөн
“Дугуй хээтэй наадам”-аа дурсан санахын цагт
Дурлалын дөл маналзуулан шүлэг тэрлэдэгсэн
“Эх бүрдийн домог”-т хүнд алуулсан жүжигчин
Ирэх жил нь “Хүний амь”-д хүн алж тоглосон
Дунд говийн халуун элсэнд бид хоёр хөтөлцөн
Дунд дүнгүй дадлагын багш болцгоосон
“Хоршоо Дэрэм”-ийг нь хоолой нийлүүлэн уншиж
“Хороший” хэмээн бие биенээ хөөрөгдөж
Хэзээ нэгэн цагт дууны шүлгээр арцалдахаа
Хэн нь ч мэдэхгүй гүйж явсан улс аа
Шавилгахан багын анд юмсан, одоо ч хэвээрээ
Шар бүрдийн тойромдоо хамтдаа нэг очихсон
Ү. ХҮРЭЛБААТАР
2002.03.10. 16 цаг 19 минут

Онхи танхийн тухай зургаан зурвас
Labels:
Дурсамж
0
comments
Ү. ХҮРЭЛБААТАР
ОНХИ ТАНХИЙН ТУХАЙ ЗУРГААН ЗУРВАС
НЭГ.
Жаргалын Барамсай хэмээх цав цагаан сэтгэл, ёж ухаан хослуулсан онги, танхи эрхэмтэй далаад оны сүүлчээр Улаанбаатар хотын захиргааны баруухан талд хэсэг хүмүүстэй сүрэглэн зогсч байхтай нь анх таарсан билээ. Жанжин Сүхийн хөшөө тэр үед хамгийн сүрлэг нь байсан бөгөөд хонгор халзан морины хонго тал нь нарны гэрэлд туяаран байсныг бодоход ажил тарж байсан цаг байх.
Нэг тэгжгэр залуу “Энэ шог зохиолчдын малгай нь хүртэл левомецины өнгөтэй байх юм” гэх. Үнэхээр тэр дунд шавилгахан биетэй шоволзсон шар залуу шар бреткин малгай духдуулж, гартаа тал шил архи барьсан зогсох бөгөөд тэрбээр мөнөөх залуугийн үгийг газар унагалгүй тосон авч “Хог зохиолч уу, шог зохиолч уу харж бай” гэх зуур нөгөөхөө хэд сүрхий зайлан эгэлдүүлснээ тэр чигт нь тонгойлгож орхив. Хор шар хосолсон тэр омголон залуу хожимын нэрт шог зохиолч Ж. Барамсай байсан юм. Миний анх харсан нь тэр бөлгөө.
Хоёр.
1981 оны урь орсон хавар цаг байсан санагдана. Барамсай маань намайг утсаар дуудав. Дуу хоолой нь цээлхэн бөгөөд нэг л ажил хэрэгч шинжтэй. Тэгээд л зааж зааварласнаар нь тэр үеийн гангар дэгжин байшингуудтай 12 дугаар хорооллын сэргэлэн сайхан дэнжид хүрч очив. 48 дугаар сургуулийн баруун талын 28 дугаар байрны гурван давхрын 54 тоот хоёр өрөөнд зохиолч Жаргалын Барамсай айл гэр болон аж төрөн суудаг юмсанж. Гэртээ ганцаараа байж байна. Эхнэр хүүхэд нь тэр өдөр юунд ч гэлээ юманд явсан гэнэ. Тэр үед миний бие ганц нэг шүүмж хэвлүүлчихсэн явсан үе. Шүүмжлэгч, шог зохиолч хоёр нэг тэрэгний хоёр дугуй мэт санагдаж байсан тул бид хоёрын яриа хөөрөө яв цав нийлэх бөгөөд тэр шөнө шавайгаа ханатлаа ярьж нэг орон дээр тэврэлдэн хонов.
Нэлээд оройхон нэг бүсгүй утсаар хэд дахин залгав. “Гэрэл гэнэ үү, яруу найрагч гэнэ. Чи таних уу” гэж надаас асууж байна. Би танихгүй гэлээ. Сүүлийн яриа нэлээд уртасч “Утсаар яриад хүүхэдтэй болчихвол яана аа гэнээ” гэж тас тас инээж байна. Барамсай маань шог, хошин зохиолын санааг ийнхүү хаанаас л бол хаанаас алтан загас шүүрдэх мэт олж авдаг байсан. Түүний нэг нь энэ. Хожим нь миний ярьсан шинэ даргаа ширүүхэн шүүмжилж нэр олж авах гээд өөрөө баларсан овилгогүй нэгний тухай ярихад дараахан нь “Шөргөн гал” хэмээх өгүүллэг бичээд нийтлүүлсэн байж билээ.
Ж. Барамсай “Хэцүү урилга” анхны номоо хэвлүүлээд удаагүй, дараагийн номоо хэвлэлд бэлтгэчихсэн, гагцхүү нэрэн дээрээ эргэлзчихсэн байсан юм билээ. Тэр шөнө бид хоёрын гол зорилго шинэ номын нэр олох явдал байв. Барамсай “Бичигт хад” гэсэн нэрэндээ дуртай байв. Тэр нь төрсөн нутгийнх нь нэр байсан байх. Би түүнд “Ийм сайхан нэрээ хадгалах хэрэгтэй. Шилмэл түүврээ гаргахдаа л хэрэглэхгүй юу” гэж зөвлөж байсан санагдана. Тэгээд тэр үед олон нийтийн санаа бодлыг танин мэдэх, санал цуглуулах өвөрмөц хэрэгсэл болж байсан “Санал гомдлын дэвтэр” нэрийг сонгосон билээ. Алдаагүй байх аа.
Гурав.
Донровын Намдаг багшийн гэрийн сургуульд шавилсан цорын ганц шог зохиолч бол Ж. Барамсай байсан юм. Хувь заяаны эргэлтээр бид хоёр нэг багшийн шавь нар болов. На багшийн шууд санаачлагаар тоглогдож байсан “Хонгор зул” хамтлагийн хамаг уран бүтээлийг Барамсай туурвиж байв. Хошин шогийн энэ хамтлагийг Намдаг багш маань чин сэтгэлээсээ дэмжиж “Энэ сатирийн театр болно. Тэгээд миний нэрэмжит болно, мөн үү” гэдэг байсансан.
Барамсайн авьяасыг багш маань ихэд үнэлж “Энэ юм болно” гэдэг, тэгэхдээ хошин шогийн авьяас гэдэг авьяасын авьяас юм гэж хэлдэг байсан юм. Барамсай ч На багшийг их шүтнэ. Намдаг багшийн насан хэвийх сүүлийн өдрүүдэд Барамсай дэргэдээс нь салаагүй юм. Тэгээд бид хоёр хамтдаа сууж “Эхийн сэтгэлээр бичсэн минь үнэн” хэмээх хөшөөний үгийг бичиж билээ. Оролмаа эхийн үгийн “хэлсэн” гэдгийг л “бичсэн” болгоод тэр хэвээр нь авсан хэрэг л дээ. Тэр тухайгаа юун дээр ч билээ Барамсай маань дурсан бичсэн байдаг. Д. Намдаг багшийн шавь болсон нь Барамсайг театрын тайз руу эргэлтгүй татсан бөгөөд түүний бичсэн жижиг үзэгдлүүд дэндүү тасархай байдаг байсан. Барамсайн шог, хошин өгүүллэгүүд нь шимтэй, цаанаа л нэг мөлчүүртэй, ил далд утгын огтлолцол болдог байсан нь Намдаг багшийн “драм”-ын тусгал мөнөөс мөн бөгөөд өдийд сэрүүн тунх байсан бол хошин шогийн энэ олон прадакшнуудын урын сан улам төгөлдөршиж, улсын хэмжээний том хошин шогийн театр байгуулагдчих байсан байх.
Дөрөв.
Барамсай маань ер бусын “хор малтагч” байсан. Юмыг заавал давхар хальсанд боож түүнээ байцааны навч хуулах мэт нэг нэгээр нээх бөгөөд тэр нь яв явсаар байцааны цагаан гол болдог шиг ёж санаагаа хурааж авдаг байсан юм. “Орчин цагийн алтан загасны үлгэр” ийм л аргачлалаар бичигдсэн. Тэр үед “Үнэн” сонин тэргүүн өгүүлэлдээ түүнийг этгээд үгийг түгээн дэлгэрүүлэгч хэмээн навс шүүмжилж байсан. Харин ч үр дүн нь эсэргээрээ эргэж монгол хэлийг мохоо болгож байсан гаж этгээд үгс лааны сүүлийн гэрэл мэт бадамлаад арилсан юм.
Барамсай маань албан ажлынхаа ширээн дээр бичгийн цаасыг босоогоор нь хувааж үдээд босоогоор нь тавьчихсан байдаг байсан. Түүнд татлан бичсэн хошин шогийн дүүрэн санаа чихэлдэн байдагсан. Тэгээд л түүнээсээ уншиж “энэ ямрав” гэнэ. Надад бол дандаа л боловсорчихсон санаанууд шиг бодогддог байв. Төдий л удалгүй тоглоом шоглоом шиг хэлж байсан үгс нь “Тоглоом шоглоом”, “Миний талд ороогүй хүмүүс”, “Цагаан сүүдэр” ч гэдэг юм уу ном болчихсон байдаг байв. Ер нь хурдтай бичнэ л дээ.
Тав.
Манайх, тэднийх хоёр ерээд оны эхэнд айлсав. 13 дугаар хорооллын гурван өндрийн дундахад тэднийх орсон бөгөөд чанх урдах 5 дугаар байранд манайх байдаг байв. Барамсайнх 6 давхарт, манайх бас 6 давхар тул цонхоор бие биенээ харахад төвөггүй. Барамсай манайх 13-ын 13 гэнэ. Гэр нь 13 тоот юм байна л даа. Манай эхнэр намайг сонжиж “Барамсай гал тогооноосоо салахгүй юм. Чи гал тогоондоо ганц ч орохгүй юм” гэнэ. Би тэгэхээр нь “Барамсай хоол хийж байгаа биш хоол эргүүлж байхгүй юу” гэж хариу барина.
Нэг өдөр 4 дүгээр байрны баруун хойт талын подвал дахь дэлгүүрт ортол Барамсай маань худалдагч хийчихсэн зогсч байх юм. Царай нь гундуухан ч намайг хараад хань татах мэт болж хайр хүрмээр нэг сайхан инээмсэглэв. Худалдан авагч гээд байхаар хүн бараг үгүй тул бид хоёр удтал ярилцав. Уран бүтээлийн тухай асуухад “шог зохиолч бус хог зохиолч болсон” гэж мушийв. Ардчиллын шуурган жилүүдэд шударга сэтгүүлчийн туг болон намирч, ардчилсан үндсэн хуулийг батлалцаж явсан энэ эрхэм газрын давхарт ганзагаар ирсэн дэл сум юмыг зарч зогсох нь яав ч зохисонгүй. Тэгээд л би “Улаанбаатар” сонинд сурвалжлагчаар тэр дор нь томилж маргааш ажилдаа ор гэж эр бар хэлэв. Сонины ерөнхий эрхлэгчийн шийдвэрийг хэн л эсэргүүцэв гэж. Ийнхүү Ж. Барамсай 1996 оны сүүлчээр сэтгүүлчийнхээ дуртай ажлаа манайд үргэлжлүүлж хурц сайхан нийтлэл олныг бичиж шуугиулж явлаа.
1997 оны цагаан сараар би гэрт нь очиж золгов. Хүрэн улаан дээлээ хагас сугалдаргалчихсан халамцуухан сууснаа намайг ороход дэвхийн босч “Эрхлэгч ирлээ” хэмээн сүйд болж билээ. Энгэрт нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон ганцаараа ланхайж байвч одон нь Барамсайг бус Барамсай одонг чимж байж билээ. Золгуутаар ирсэн залуу голдуу улсад намайг ихэд магтан дээдэлж үгийн сайхнаар харамгүй зочилж байсансан.
Зургаа.
Нэг өдөр их барзгар царайтай хаалгаар шагайснаа хав хийн хаагаад чимээгүй болчихов. Айхгүй ч гэсэн аягүй гэсэн үг бий л дээ. Би жаахан азнаснаа өрөө рүү нь утасдаж “Ороод ир” гэж дуудлаа. Хөөрхий минь нэг их гэм хийчихсэн амьтан шиг миний нүд агнан харсаар орж ирэв. Би юм ч хэлсэнгүй ширээнээсээ нэг шил юм гаргаад аяганы баганх тал хийж дуугүйхэн сарвайв. “Ёох, ингэж айлгах гэж. Би өрөөнийхөндөө эрхлэгчдэд баригдчихлаа гэж хэлээд гараад ирсэн” гэж хүүхэд шиг толгойгоо илж билээ. Тэр тухай мөн ч олон хүнд ярьсан байдаг.
Барамсай маань сэтгүүлчдийг хамгаалсан нэг сайхан нийтлэл бичиж шударга үнэний төлөө монголын сэтгүүлчид саарал ордон руу үзгээ шидэцгээе хэмээн уриалж байсан. Надад бол хир халдаахгүй. Ер нь бичсэн бүхэн нь хүнд хүрнэ. Өөрийн шүтэн бишрэгчтэй дуучин шиг өөрийн шүтэн бишрэгч уншигчтай сэтгүүлч байсан юм. Тэр хэрээрээ “Улаанбаатар” сонины нийтлэлийг бодлогод үлэмж нөлөө үзүүлж сонины захиалгын тоо, нэр хүндийг зад өргөж билээ.
Найз маань сүүлийн үед ажилдаа нэг л ирэн очин болчихов. Асуухаар зүгээр л гэнэ. Жаахан юм бичээд, биеэ үзүүлээд гэхчилэн тайвшруулах зүйл хэлнэ. Би түүнийг цаг үгийн сурвалжлага энэ тэрд хэрийн явуулахгүй. “За хөө час хийсэн юм хийгээрэй” гээд жолоо цулбуурыг нь эвхээд тавьчихдаг байсан юм. Гэтэл хаврын хавсрагатай хэдэн өдөр ажилдаа ирсэнгүй. Тэгээд л үүл хуйсгануулж, үнэнийг үлдээгээд Барамсай маань “Хэнд ч хэлээгүй нууц”-аа тэврэн тэнгэр болчихсон байж билээ. Түүний нэгэн цагт танилдаа хэлж тэмдэглэлийн дэвтэрт нь бичүүлсэн “Энэ орчлонд би эхийн сэтгэлээс бусдыг шоолно” гэсэн үгийг хөшөөнд нь бичүүлэхээр сонгосныг дэмжин суухдаа Намдаг багшийгаа эрхгүй дурсаж байв аа.
Жаргалын Барамсай хэмээх цав цагаан сэтгэл, ёж ухаан хослуулсан онги, танхи эрхэмийг ерээд оны сүүлчээр хамгийн сүүлийн удаа харсан нь тэр бөлгөө.

Хайр гэдэг - өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр
Labels:
Ярилцлага
1 comments
Ү. ХҮРЭЛБААТАР: Хайр гэдэг - өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр
Хайрын дууч, сарны найрагч, дууны шүлэгч хэмээн нэрлэгддэг яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарын энэ дугаарынхаа зочноор урилаа. Хайр сэтгэлийн тухай түүний өвөрмөц сэтгэлгээ, томъёолол төдийгүй хайрын сэдэвт дууныхаа тухай ярьсан яриа уншигч таны таалалд нийцнэ гэдэгт итгэж байна. За ингээд манай дугаарын зочины ертөнцөөр чөлөөтэй аялана уу.
-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу ?
-Сайхаан сайхан. Онд мэнд тарган сайхан оров уу, хаваржаа тавлаг уу?
-Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ хаанаас олгодог ямар утгатай шагнал юм бэ, та хэд дэх нь вэ?
-БСШУЯ-наас олгодог Засгийн газрын шагнал юм. Д. Нацагдорж бол монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч суут зохиолч. Тэгэхээр энэ хүний нэрэмжит шагнал гэдэг бол зохиолч хүний хувьд мэргэжлийн хамгийн дээд үнэлгээ байж таарна. Тэр тусмаа надад “Д. Намдагийн туршиц туурвил зүй” бүтээлийг минь нэрлэж олгосонд үнэхээр баярласан. Д. Нацагдорж, Д. Намдаг хоёр “Би биш” жүжгийг хамтарч бичиж, “Учиртай гурван толгой” жүжгийг зохион, найруулж тоглуулсан уран бүтээлийн андууд төдийгүй хэлмэгдлийн хар шуурганд хамтдаа өртөгсөд байсан нь хожимын олон учралын зангилаа болсон. Миний энгэр дээр их Нацагийн бүрх малгайтай хөрөг наран мэт гэрэлтсэнд Донровын Намдагийн гарын шавь хүний хувьд тэр хоёр их хүний учирлын нэгэн зангилаа энэ байж гэж бодсон шүү. Хэд дэх хүн болж шагнагдсаныг хэлэхэд хэцүү гэмээр нэгэн учир байна. Ё. Отгонбаяр сайдын гарын үсэгтэй үнэмлэх дээр 55, энгэрт минь зүүж өгсөн тэмдэг дээр 47 гэсэн дугаар байсан. Чухам аль нь зөв болохыг мэдэхгүй.
-Их зохиолч хоёр хүнийг уулзуулсан энэ шагнал мэдээж таны уран бүтээлд их урам зориг, онгод хийморийг авчирах нь дамжиггүй юм. Таны олон сайхан дуу байдаг. Тэр бүхнийг үзэхэд хайр сэтгэлийн сэдэвтэй дуу их байх юм. Таны бодлоор хайр гэж юу вэ?
-Хайр гэдэг бол өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр юм. Уусна гэдэг нэгдэнэ, нэгэн бие болно гэсэн үг биз дээ. Тиймээс хайр сэтгэл гэгч нь тэнгэр газар хоёр тэврэлдэн үнэсэлцэх тэр агшин мэт, наран саран хоёр ертөнцийг ээлжлэн гэрэлтүүлэх тэр гэгээн уулзварын эгшин мэт, аав ээж хоёрын минь миний биед нэгдэн шингэсэн тэр арга билгийн зохирол мэт санагддаг. Би хайр сэтгэлийг ингэж “хүнд” хүлээж авдаг учраас заримдаа шүлэг маань хүндэрчихгээд байдаг. Гэтэл хайрын дуу гэдэг гүн ухаанчилсан хандлагаас илүү алган дээр байгаа мэт их ойрын бишрэл, хүндэтгэл, халуун сэтгэлийн торгон мэдрэмж шаарддаг. Чухамхүү энэ мээдрэмж л хайр сэтгэлийн дууны шавхагдашгүй эх булаг болдог байх аа.
-Тэгэхээр хайр сэтгэлийн энэ “хүнд” зүйлийн гэгээн сайхан нь чухам юунд оршдог бол. Яруу найрагч хүнд яаж мэдрэгддэг вэ?
-Сайхан юм сайхандаа, гэгээн юм гэгээндээ өлгийдөн байршиж байж оршдог тогтдог гэж боддог. Хайр сэтгэлийг хайр сэтгэл л нялхамсаг болгодог. Тэгэхээр хайрыг хайр л олж таньж, солонгын өнгө нумран цугларах шиг бүрдүүлж, бас аргамжин тогтоодог. Их зохиолч Ч. Лодойдамба “Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олвол алдаж болохгүй” гэсэн алдарт үгээ жүжгийнхээ баатраар л илэрхийлсэн. Уран бүтээлч хүн өөрийнхөө санааг энэ мэтээр уран бүтээлдээ шингээдэг. Миний хувьд ч ялгаагүй. Хүн хамгийн ойрхон зүйлээ, хамгийн сайн мэддэг зүйлээ л бичдэг. Миний хайрын дуунууд миний хайр сэтгэлийн тусгал байж таарна. Тэгэхдээ хайрын сэдэвт дуу бүхнийг зохиогчийн өдрийн тэмдэглэл, болсон үйл явдал гэж ойлгож болохгүй. Хайр сэтгэл гэдэг нь хүмүүн заяатны сэтгэл, мэдрэмжийн гоо сайхан учраас тэр нь хүн бүхний шумбан сэлдэг аз жаргалын урсгал юм.
Яруу найрагч хүнд хайр сэтгэлийн гэгээн сайхан нь яаж мэдрэгддэг вэ гэж Та асуулаа. Энэ маш сонирхолтой асуулт байна. Яруу найрагч хүний онгодын цагаан хүлэг ямагт хайр сэтгэлийн уяан дээр үүрсэн зогсч байдаг. Тэр хүлэг морины ган дөрөөний ханхийх чимээ бүсгүй хүний онгон зүрхийг хэрхэн цочоон баясгаж байгаа тухай Бэгзийн Явуухулан ямар уран сайхан бичсэнийг бид мэднэ. Яруу найрагчийн мэдрэмж гэдэг үүнийг л хэлдэг. Гэвч тэр мэдрэмж нь дандаа гэгээн сайхан байдаггүй. Хайр сэтгэлийн халуун янагийн зэрэгцээ хагацалын нулимс, харууслын сүүдэр яруу найрагчийн зүрхийг дайран өнгөрдөг.
-Миний хайрын дуунууд миний хайр сэтгэлийн тусгал гэж Та хэллээ. Ханьдаа зориулсан дуугаа нэрлэнэ үү. Нууц биш бол зарим нэг сонирхолтой зүйлийг дэлгэхгүй юу?
-Гэгээн хайрын тухай дуунуудын маань ихэнхийн нь эх дүр яахын аргагүй эхнэр маань учраас тэр бүхнийг нэрлэхэд гар хөлийн хуруу лав багадна. Эхнэрийг маань Эрдэнэ гэдэг. Миний дуунуудад энэ үг их олон янзаар давтагдсан байдгийг зарим нэг гярхай хүн ажигласан л байдаг юм билээ. Зууны манлай дуучин Б. Сарантуяагийн гайхамшигтай сайхан дуулсан “Чам руу над руу урсана” гэдэг дуу бий. “Санан санан санан байна, саран нар шиг тодхон байна, саяхны юм шиг илхэн байна” гэж эхэлдэг энэ дууны дахилтанд “Өдөр нь санан шөнө нь зүүдэлсэн хайрт минь миний эрдэнэ, өглөө нь золгож үдэш нь залбирсан хань минь дэлхий эрдэнэ” гэж байдаг. Эрдэнэ гэсэн үг бүрийг эхнэрийн маань нэртэй холбоод байж болохгүй боловч ихэнх тохиолдолд би энэ үгийг хэрэглэхдээ сэтгэлийн дотоод чанадад ханиа хайрлан байж бичсэн нь бас үнэн юм.
Үнэнхүү гавъяатын дуулсан “Нүд хөмсгийг чинь харъя л даа” гэдэг дуу бий дээ. Тэр дууг бичсэн түүх сонин. Нэг өдөр хөгжмийн нэрт зохиолч Баттөмөр ажил дээр ирж “Эмнэлгээс дөнгөж сая гарлаа. Нүд хөмсөг болсон нэг сайхан сувилагч бүсгүйтэй танилцлаа. Түүнд дуу зориулна гээд амлачихсан. Яахав” гэдэг юм байна. Тэгээд бид хоёр дуу зохиох юм болов. Би тэр дор нь нэг нарийхан цаасан дээр балын харандаагаар эхний бадгийг дахилттай нь бичээд өгчихөв. Маргааш нь Баттөмөр маань утасдаж байна. Ая хийчихсэн, дараагийн бадаг хаана байна гэж нэлээд тулгах аястай нэхэж байна. Юмаа санаандаа тултал хийчихсэн хүн бардам байлгүй яахав. Тэгээд бид хоёр Хөгжим бүжгийн дунд сургууль дээр очиж Насанбатын өрөөний төгөлдөр хуур дээр “Нүд хөмсгийг” анх удаа сонсдог юм байна. Дараагийн бадаг ч яв цав таарчээ. Тэр үед дуучин Үнэнхүү ёстой л үнэнхүү моодонд орж байсан цаг. Энэ дууг Үнэнхүүгээр дуулуулъя гэсэн саналыг бид хоёр нэг хүн шиг зэрэг шахам гаргав. Юм эзнээ олох сайхан л даа. “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу”, “Нүд хөсмгийг чинь харъя л даа” хоёр дуу түүнийг гавьяатын өндөр босгыг давахад их дэм болсон доо. Хоёрдугаар эмнэлэгийн нэгэн сувилагчид зориулсан энэ дууг Баттөмөр, Үнэнхүү, бид гурав бас эхнэртээ ихэд саймширч “Чамд зориулсан” гэж хэлсэн билээ. Тэр тухайгаа бид хоорондоо ярьж хөгжилдөн инээлдээд өнгөрсөн бөгөөд эхнэрүүд маань ч тэгж л бодсон. Үнэндээ үүнд буруу юм байхгүй. Миний л хувьд гэхэд нүд хөмсөг болсон сувилагчийн оронд эхнэр маань л сэтгэлд харагдаж байсан. Угаасаа миний эхнэр нүд хөмсөг болсон сайхан бүсгүй л дээ.
-Би таниас нэг дууны дахилтын учрыг асууя гэж боддог байсан. “Ойртох тусмаа холддог орчлон, оройтох тусмаа нялхардаг хайр аа” гэсэн энэ үг олон хүний сэтгэлд их ойрхон буусан. Үүний учрыг тайлж өгнө үү ?
-Утгыг нь тайлчих юм бол утгаггүй болчихно. Чам шиг ингэж бодож яваа олон хүн байх тусам сайхан байхгүй юу. Ерээд оны дундуур зохиогдсон “Үггүй хайр” гэдэг дууны дахилт л даа, энэ чинь. Дуучин Ч. Амаржаргал өөрөө аяыг нь зохиож дуулсан. Тэр үедээ ёстой “хит” болж байлаа. Амраа маань ч эхэн үедээ “Хүмүүс энэ үгийг асуугаад байх юм, юу гэж хэлэх вэ” гэдэг байсан. Тэгэхээр нь би “үггүй хайр гэсэн үг гээд хэлчих” гэдэг байсан. Үнэндээ энэ дууны агуулга нь миний уран бүтээл, тэр тусмаа дууны яруу найргийн үзэл баримтлалын нэгэн чухал улаан шугам минь байгаа юм. “Үгүй гэвч үгүйсгэж болдоггүй үйлийн үр”-ийн тухай дуулна гэдэг хүний дотоод мөн чанарын гүн рүү нэвчинэ, нэвтэрнэ гэсэн үг. Сэтгэл чимчирсэн ийм шорвог нулимс л амьдрал, аз жаргал, хайр дурлалын жинхэнэ амтыг мэдрүүлдэг. Тэр тумсаа “ойртох тусмаа холдог орчлон”-г залууст мэдрүүлэхэд тэдний хайр дурлалын халуун түүх их нөлөөтэй байдаг. Гэрээсээ ажил руугаа алхсан нэг алхам газар гэрээсээ нэг алхам холдсон бус иргэж ирэхэд нэг алхам ойртсон гэж ухаарах үед л “ойртох тусмаа холддог орчлон”-гийн тухай ойлгож эхэлнэ. Шинэ жилийн баяраар нэг нас нэмлээ гэж хөөрөх үе алсарч нэг нас хасагдлаа гэж бодлогоширох үе ирдэг л юм даа. Хайртай болох амархан. Анхны харцаар ч дурлаж болно. Харин тэр сайхан хайраа насан туршдаа хадаглаж, хайрлаж, түүндээ жаргаж явна гэдэг хавьгүй хэцүү зүйл. Хайрын шалгах шалгуур нь хайртай гэж хэлэх тэр үг бус хайртай гэдгээ нотлох он жилүүд л юм. Үнэндээ хүний хайр гэдэг асаж буй лаатай яг адил. Лаа өөрийн биеэр гэрэл болж, өөрөө хайлан урсаж бусдад гэрэл гэгээ түгээдэг. Тиймээс би хайр гэдэг нь өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр гэж хэлээд байгаа юм.
-Хайрын тухай сайхан яриа болж байна. Хайрын дуу гэдэг таны хувьд орчлонг танин мэдэх арга юм байна гэж ойлголоо. Энэ зөв үү?
-Яг тийм. Дуу гэдэг нь өөрөө урлагийн хураангуйлсан хэлбэр юм. Утга зохиол, урлагийн элементүүд нэлээд төгс хэлбэрээр бие биедээ уусан найрсаж байж нэгэн цул уран бүтээл болж дуу төрдөг. Дууг зохиоход яруу найраг, хөгжмийн ая эгшиг арга билэг мэт хоёр багана болдог бол түүнийг хүнд хүргэх зам нь түүнээс дутуугүй хүнд замыг туулдаг. Дуучны уран чадварт зөвхөн авъяас төдийгүй жүжиглэлт, дотоод сэтгэлийн илэрхийлэлийн их ур ухаан шаарддаг. Хөгжимчид, хөгжмийн найрууллага өнөө цагт дуу амьдрах гол амин сүнс нь болж байна. Энэ бүхний эцсийн үнэ, үнэлгээг тавьдаг хэрэглэгч нь үзэгч, цаг хугацаа хоёр юм. Үзэгчид бас савалгаатай. Тухайн үеийн үзэгч гайхалтай сайхан хүлээн авсан олон дуу мартагдаж, бас огт хүлээн аваагүй уран бүтээл дараа үедээ алдарших тохиолодол ч бас байдаг.. Харин цаг хугацаа гэдэг яалт ч үгүй харгис шүүлтүүр юм. Цаг хугацааны “есөн эрүү”-г давсан уран бүтээл л ардын дуу болон эзэн юүгээ шилгээн онголсон хүлэг мэт давхидаг. Тэгэхээр дууг хэн зохиосон нь гол бус олны сэтгэлд хадагдаж, аманд хүлхэгдэж ямагт шинэ мэт уламжлагдах тэр чадвар л чухал юм билээ. Тэгэхээр дан ганц хайрын дуу ч бус цаг хугацааг туулан гарч ирсэн дуу бүхэн орчлонгийн хэрэг явдлыг танин мэдсэний дуун түлхүүр байж таарна.
-Уг нь таньтай Мартын наймны тухай ярилцах гэсэн юм. Гэтэл хайр сэтгэл, дууны тухай яриа болчихлоо. Энэ сайхан яриаг өөр бусад сэдэвтэй холиод ч яахав дээ?
-Юу гэж байгаа юм. Энэ чинь нэг зүйлийн хоёр тал шүү дээ. Мартын наймны тухай би ярилцах дуртай байна. Юу асуух гэсэн юм, асуу л даа.
-Нэг хэсэг Мартын наймныг хориглож зургадугаар сарын нэгэн рүү шилжүүлж Эх үрсийн баярын өдөр болгоход ихээхэн эсэргүүцэж байсан хүний нэг нь та байсныг би мэдэх юм. Энэ тухай ярихгүй юу?
-Тийм ээ. Тэр үед би “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан юм. Би сайн санаж байна. 1995 оны эхэнд УИХ хууль гарган Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж жил бүрийн 3-р сарын 8-ыг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амардаг байсныг болиулж 6-р сарын 1-нд шилжүүлж Эх үрсийн байр болгон өөрчилсөн юм. Энэ нь амьдралд нийцээгүй шийдвэр байсан тул нийгэм хүлээж аваагүй. Харин ч хэдэн жил Эмэгтэйчүүдийн баярыг хоёр удаа тэмдэглэдэг болчихсон. Тэгээд л түүнийг залруулахыг хүсч сониндоо Ил захидал хүртэл нийтэлж байсан. Олны энэ байдал хуучин хэлбэрт эргэн шилжихэд хүрсэн юм. Олон улсын эмэгтэйчүүдийн тэмцлийн өдрийг баярын өдөр болгон анх шийдвэр гаргаж нийгэмд хэвшүүлсэн нь өөрөө сонин шийдэл байсан. Нэгэнт хэвшсэн тэр зүйлийг өөрчлөх нь олон сөрөн зүйлийг агуулсан бүр ч ойлгомжгүй зүйл байсан юм.
-Мартын найманд эхнэрээ хэрхэн баярлуулдаг вэ?
-Онцгой юм үгүй л дээ. Бусдын жишгээр л байдаг. Тэр өдөр гэр бүлээрээ хамтдаа байж сайхан гэгч амардаг. Би чинь гал тогооны өрөөнд бараг ордоггүй хүн. Харин Мартын наймнаар яалт ч үгүй нэг орно доо. Шар тос хөвсөн, борцтой хариулсан цай хийнэ. Манай хүн, бас хоёр охин маань үүнд дуртай. Миний хүү одоо гадаадад сурч байна. Тэр маань байхдаа бүр ч илүү сонин сайхан зүйл олныг сэдэж ээж, эгч, дүүгээ баясгадаг. Бэлэг сэлт авахдаа үнийг нь бус үнэн сэтгэлийг чухалчилдаг. Харин мартын найман бүхэнд сайхан бүсгүйн тухай шүлэг бичдэг.
-Бусад бүсгүйчүүдэд хандан энэ өдрийн тухай юу хэлмээр байна ?
-Энэ өдөр зөвхөн чиний л өдөр. Бүсгүй чи энэ өдөр ертөнцийн гоо сайхны тэнхлэг болж, зөвхөн чамайг тойрч нар сар эргэж байна гэж бод. Яагаад эцэг дэлхий гэдэггүй эх дэлхий гэдэг юм. Эмэгтэй хүн, эх хүн гэдэг чинь өөрөө эх дэлхийн эх ургамал болохоор л тэр юм. Аминаасаа амь тасалж биеэ хуваан хүн төрүүлнэ гэдэг гайхамшиг. Тиймээс энэ өдөр бол бүсгүй хүний гоо сайхны баяр юм шүү гэж хэлмээр байна. Аз жаргал гэдэг чинь зөвхөн тансаглал биш, архидалт бүр ч биш. Энэ өдөр сэтгэлийн амар амгаланг бүсгүй хүн өөрөө өөртөө бий болгож чадна гэдэгт би итгэж байна. “Болно болно, бүгд болно. Болохгүй юм гэж орчлонд хаа байна” гэж Мишигийн Цэдэндорж хэлсэн биш үү.
-Та сүүлийн үеийн уран бүтээлээ сонирхуулахгүй юу, уран бүтээлийн тоглолтоо хэзээ хийх вэ ?
-Уран бүтээлийн тоглолтын тухай сүүлийн үед надаас сурвалжлагч бүхэн асууж байна. Тоглолт хийх тохироо нь бүрдэж байгаа, хүлээлт бий болсон гэсэн үг л дээ. Уран бүтээлийн сайхан тоглолт хийх нь миний сэтгэлийн дагуул болсон мөрөөдөл. Тиймээс хийнэ. Харин хавар уу, намар уу гэдэг нь цаг хугацааны асуудал болчихоод байна. Сүүлийн үеийн уран бүтээлийн тайлан энэ болох байх. Мэдээж шинэ дуунууд бичиж байна. Хамгийн сүүлд “Хатан Туулын нулимс” дуу бичсэн. Нүдэн дээр минь шингэрч ширгэж байгаа ижий Туулынхаа тухай харуусан харуусан бичсэн. Аяыг нь хөгжмийн зохиолч Б. Цэрэндондов зохиосон. Уран бүтээлчдийн нийгмийн үүрэг гэж бий. Байгал орчны сэдэв үнэхээр сэтгэл түгшээж байна. Шимжирч хайрлана гэдэг бас их чухал. Эх байгалийнхаа тухай их бичнэ ээ.
Ярилцлага хийсэн Н.Туяагэрэл
Цааш унших...
Варшавын өдрүүд: Жүрик буюу талхан доторх цагаан шөл
Labels:
Өдрийн тэмдэглэл
0
comments
Варшавын өдрүүд: Жүрик буюу талхан доторх цагаан шөл
Өглөө эрт 7 цагт явна гэсэн тул 5 цаг хагаст босов. Хүү унтаж байна. Намайг 6 цаг хагаст сэрээнэ гэсэн хүн өөрөө сэрэх арай болоогүй бололтой. Би ороо хурааж, ширээн дээрх номуудаа хүүгийн бэлтгэж өгсөн номын тавиурт эгнүүлэн өрөв. Тэгээд усанд орж биеэ бэлтгэв. Батжаргалтай хамт Дорота явах юм байна. Энэ польш эмэгтэй олон жилийн турш Байгалмаатай хамт ажиллаж буй найдвартай түнш юм.
Варшавын өдрүүд: Жүрик буюу талхан доторх цагаан шөл
Өглөө эрт 7 цагт явна гэсэн тул 5 цаг хагаст босов. Хүү унтаж байна. Намайг 6 цаг хагаст сэрээнэ гэсэн хүн өөрөө сэрэх арай болоогүй бололтой. Би ороо хурааж, ширээн дээрх номуудаа хүүгийн бэлтгэж өгсөн номын тавиурт эгнүүлэн өрөв. Тэгээд усанд орж биеэ бэлтгэв. Батжаргалтай хамт Дорота явах юм байна. Энэ польш эмэгтэй олон жилийн турш Байгалмаатай хамт ажиллаж буй найдвартай түнш юм. Би энд ирснээсээ хойш түүнтэй уулзаагүй бөгөөд уг нь тэднийх айл хөршүүд билээ. Тэрбээр миний ээж, дүү нарыг андахгүй сайн мэднэ. Би түүнтэй урд өмнө тухтай уулзаж байсангүй. Намайг сая ирэхэд гэрийнхээ цонхоор харсан гэх бөгөөд “Батаагийн аав гэхээр хөгшин хүн байх гэсэн залуу хүн байна” гэж Байгалмаад ярьсан байсан.
Батжаргал гэрээсээ гарч би зам дагуу тосч зогсов. Тэгээд л бид гурав зам нийлж Варшав хотоос 150 км зайтай мужийн төв хот руу давхив.
Вужь хотоос гараад нэг их холдоогүй замын хойно содон дотор нэгэн цагаан хувцаст мануухай босгочихсон сонин байшин тааралдав. Бид тэнд түр буудалж хооллохоор саатав. Chatuna хэмээх хоолны газар гэнэ.
-Дээр үеийн ийм хоолны газар элбэг биш. Би анх удаа ийм газар үзэж байна гэж Батжаргал хэлэв. Дорота ч гайхсан байдалтай байв.
Хашааны намхан хайсны шон болгон дээр зэвэрч хуучирсан элдэв данх, бетон сав хөмрүүлэн тавьж, морины хуучирч элэгдсэн тахаар хаалгаа “гоёжээ”. Хашаанд уурын машины анхны загвар болов уу гэмээр модон вагончик хэвтэнэ. Бас түүний хажууд морин тэрэгний сэг, пивоны хэд хэдэн хар торх хайш яайш хөндлөн гулд хөглөрчээ.
Хөндлөн хар хөх нарийвтар модоор дээвэрлэж үүдний цагаан пиндээ хаалга гаргасан нэг давхар тэр цагаан байшингийн хаалгаар дотогш оров. Дотор нь ч бас хуучны эд зүйлс дээвэр, туургагүй өлгөгдөж, шалаар нэг тарсан байна. Тэгэхдээ тэр бүр яагаад ч юм байр байрандаа зохицож, гадаа ч, дотор ч новш болон харагдахгүй байна. Харин ч сонин бөгөөд эмх замбараагүй эд юмсын эмх замбараатай дэглэгдсэн ер бусын үзмэр мэт бодогдоно. Бас цэвэрхэн ч гэмээр. Төмөр зүйлс зэвтэй боловч хир тоосгүй.
Үүдэн хавьцаа нэг мерт гаруй өргөн, хоёр метр гаруй урт улаан тоосгон пийшин байна. Түүн дээрх төмөр сараалжин дороос нүүрсний хөх саарал дөл төөнөнө. Сараалжны дөрвөн өнцгийг гинжилж дээр нь тонгойн байх тэг дөрвөлжин салхивчийн голын дэгээнээс сулавтархан дүүжилжээ. Лавтайяа мах шардаг нь илт.
-Дууяа ямар хоол идэх вэ гэж Батжаргалыг асуухад
-Хөдөө тосгоны үндэсний ямар хоол байна гэж би урдаас нь асуув.
Тэр хоёр зөвлөлдөж хоол захиалав бололтой. Би тэр зуур бахим бүдүүн гуайлинг тэг дундуур нь хувааж хавтгай талыг нь дээш нь харуулж хоёрыг зэрэгцүүлэн хийсэн модон ширээнд залрав. Төдөлгүй хоол ирэв. Эхнийх нь тавган дээр тавьсан талх аж. Батжаргал бид хоёрын өмнө хоёр тавганд хийж тавьсан бага гарын дугуй шаргал талхыг гайхан харав. Дээд хэсгийг хэлтгийдүүхэн малгайвчлан зүсэж, дээр нь бөхчүүдийн малгайн оройн сампин аятай нэг ширхэг боорцог суулгаж бариул хийсэн нь бүр ч эгдүү хөдөлгөв.
-Энэ юу бэ?
-Энэ үү, шөл.
-Шөл гэнэ ээ. Польшоор юу гэж нэрлэдэг юм ?
-Жүрик гэдэг юм. Польшууд цагаан шөл ч гэж бас хэлдэг.
-Тэдний үндэсний хоол уу ?
-Тийм
-Ямар үнэтэй юм ?
-Хямдахаан. 6 злот.
Би урдаа байгаа талхан битүү тавагны сампин оройт тагыг болгоомжтой өргөв. Тагны эрмэг хэсэг нь нимгэн болохоос голынх нь зузаан бөгөөд гурвалжилан болсон гурил багсаржээ. Таг авангуут хав халуун уур савсхийж тарваганы боодог задлах шиг шинэ шөлний ориг үнэр хан хийв.
-Оо, ямар сайхан юм.
Өглөөнөөс хойш хоол идээгүй болоод ч тэр үү, эсвэл тэр шөлний үнэр үнэхээр тийм хамар цоргим байв уу, би өөрийн эрхгүй ийн дуу алдав. Манайхны хийдэг дугуй талхыг оройвчлон онгойлгоод доторх гурилыг нь ухан авч ханыг нь бас ч чамгүй нимгэн болгожээ. Хамгийн сонирхолтой нь шөл хав халуун авч талхыг үл нэвчих аж. Би шөлийг амтархан халбагдаж, хааяа нэг зүүн гарт байх тагыг хачир болгон үмхэж байв.
-Манай монголчууд шөлийг нь идчихээд талхыг нь аваад явна гэдэг юм
-Яагаад ?
-Талхан дотор шөл хийж идсэн гэхээр итгэхгүй тул аваачиж үзүүлнэ гэдэг юм.
-Нээрээн ч итгэмээргүй юм байна шүү.
Би шөлийг дуустал нь идэж, бас талхан “тогоо”-ны ирмэг хавиас нь цөмлөн авч идэж үзэв. Тийм ч хатуу биш авч гурил нь цавуулаг ихтэй тул барьцалдах шинж сайтай нь илэрхий.
Журикийг “юурик” болгож гэдэс гарсан тул тасалгаан доторхыг сонирхож эхлэв. Үнэхээр сонин аж. Гурвалжин оройт дээврийг хормойлж янзан бүрийн зүйлийг хадаж тогтоосны ихэнд нь жаазалсан зураг байх аж. Ихэнх нь өнгөрсөн зууны хорь, гучаад оны моод бүхий хувцас, үс засалттай хосууд байна. Зарим нь тэр үеийн алдарт хүмүүсийн хөрөг аж. Тэдний хажуугаар морин шуудангийн хүрэн ширэн богц, урт оосортой адил өнгөт ширэн цүнх, томоо гэгч чемодан нэг багц болон өлгөгджээ. Бас зэс тогоог зэс халбагуудын хамт дүүжилсэн харагдана. Хананд бол байхгүй юм гэж алга. Майжийсан шаахайнаас эхлээд төрөл бүрийн цаг, морины тоног, жингийн туухай, дэнгийн гэр, сарьмас, сонгино, хонгор зул цэцэг, шувуу, хярсны чихмэл бүгд байна.
Дараагийн хоол гахайн тагалцаг аж. Манайд бол хүндтэй хүндээ гахайн тагалцаг өгвөл ёстой боож үхнэ. Харин энд хүндэтгэлийн дээдэд ордог аж. Том төмөр тавагын ирмэгийг халиах шахуу давуулан тавьсан цагаан саарал зузаан бинг хурц үзүүртэй зүйлээр цоохор болтол нь хатгажээ. Түүний гол бүдүүн ширхэгт хорголын чинээ хоёр мах, чимхийн төдий ногоо, бас цагаан гаа байх аж. Би битүүхэндээ тагалцаганы ясыг эрж байв. Тэнд яс, үс даанч байсангүй.
-Энэ чинь гахайн тагалцаг мөн үү
-Мөн, мөн.
-Тагалцганд ийм бөөн мах байдаг юм уу
-Их том мах байдаг. Эдний тагалцаг дэндүү жижиг юм.
Би тэр бүдүүн ширхэгт улаан махыг пивоор даруулан байж арайхийн барав.
Бид хооллож дууссан тул явах болов. Тэр хооронд ертөнцийн хамаг юмс цугларсан тасалгааг дахин нэг тойруулан харав. Төрөл бүрийн махны машин байна. Үхрийн гуя орчихмоор бүдүүн том нэгэн байхад оёдлын машин шиг дугуй эргүүлдэг өчүүхэн жижиг махны машин бас байх юм. Эртний язгууртны хэрэглэж байсан юм уу гэмээр хийц хэлбэр сайтай кофейны машин цонхны тавцан дээр байна. Чихрийн таваг, сав суулга ёоз ёозоороо. Харин зэр зэсвгийн шинжтэй зүйл ер харагдсангүй. Бас дорно дахины амьсгал, хийцтэй юм үзэгдсэнгүй. Ихэнхдээ эгэл жилийн польш иргэдийн эрт дээр үед хэрэглэж байсан зэс гуйлан эдлэл дийлэнх аж.
Тэндээс Варшавын зүг давхиж явахдаа “Манайхан бас хуучны эдлэл хэрэглэлээ ууш зоогийн газрынхаа дизайн чимэглэлийн нэг бүрэлдэхүүн болгож эхэлсэн. Гүндалай гишүүн гэхэд зэс, гуйлан домбо, сонин хийцтэй амгай зуузай, битүү цутгамал дөрөө зэрэг зүйлсийг Аттила баарандаа тавьсан байсан шүү” гэж би хуучилж явав. .

Варшавын өдрүүд: Повшений цэцэрлэг
Labels:
Өдрийн тэмдэглэл
0
comments
Варшавын өдрүүд: Повшений цэцэрлэг
Хүү маань “Зайсангийн ам” гараад ирье гэв. Бид хоёрт одоогоор хийх ажил байхгүй тул би ч дуртай зөвшөөрөв. Үнэхээр л Улаанбаатарт бол Зайсан толгой руу явж байгаа юм шиг урд зүг зүглэв. Варшав хотын урд зах аж. Барилга бариагүй үлдсэн талбай нэлээд байна. Хотын ерөнхий төлөвлөгөөгөөр хотын хөгжлийн нөөц газар гэж байдаг юм байна.
Варшавын өдрүүд: Повшений цэцэрлэг
Хүү маань “Зайсангийн ам” гараад ирье гэв. Бид хоёрт одоогоор хийх ажил байхгүй тул би ч дуртай зөвшөөрөв. Үнэхээр л Улаанбаатарт бол Зайсан толгой руу явж байгаа юм шиг урд зүг зүглэв. Варшав хотын урд зах аж. Барилга бариагүй үлдсэн талбай нэлээд байна. Хотын ерөнхий төлөвлөгөөгөөр хотын хөгжлийн нөөц газар гэж байдаг юм байна. Түүнийг хэн нэгэн мөнгөтэй хүн аваад хашаа татчихдаггүй бололтой. Харин хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу бодитой хөтөлбөр боловсруулсан групп эрхийг авдаг байна. Тиймээс нөөц газар Варшавын урд хэсэгт нэлээд үзэгдэнэ.
Тэр бүхний дундуур хэсэгхэн давхиад бид хүрэх газраа хүрлээ. Тэр нь “Park Kultury Powsin” аж. Повшенийн соёлын цэцэрлэгт хүрээлэн нь Зайсанархуу толгод бөгөөд тэр нь нэлдээ ой юм. Машин тавих газар зүлэгтэй бөгөөд оруут цаасан тасалбарт ирсэн цаг, минутыг тавиад өгч байна. Цагийн 2 злот бөгөөд түүнээс нэг минут л хэтэрвэл дараагийн цагт оруулж нэмэн тооцдог юм байна. Машинаа тавиад бид хоёр моддын дундуур зурайх салаа замын уулзварт ирэв. Нэг нь дугуй, нөгөө нь явган аялагчдын зам юм байна. Хүүгийн араас би сажлав. “Өвдөг нэг л биш ээ” гэж өглөө би хүүдээ ярьж байсан. Тэгээд л өвдөгний шар усыг тарааж байгаа нь энэ юм байх.
Ой модны намуун, тайван орчин намайг бүчээд авах шиг болов. Хаа нэгтээ дуугарах шувуудын жиргээн, модны үзүүрийн салхин хөөмий мэт бүдэг аялгуу, цээж дүүрэн нэвтрэх сэнгэнэсэн агаар дунд хүү бид хоёр гангар гунгар хийн алхаж явав.
-Хот гэдэг тэр аяараа стресс. Түүнийг тайлах, саринуулах гол орчин нь байгалийн амралт, зугаалгын бүс, газрууд юм. Варшавт ийм газар олон бий л дээ гэж хүү маань хэлж байна.
-Энэбиш дарга л энэ тухай их ярьдаг хүн байсан. Одоо хийх нь бүү хэл, ярьдаг ч хүнгүй болоо шив. Улаанбаатарын Соёл амралтын хүлээлэнг тал талаас нь мэрээд, элдэв шалдав байшин барилгаар хүлээлээд юу ч биш болголоо. Хөл гишгих газар байв ч газрын наймаачид хашаад авдаг болчихож. Уг нь Хүүхдийн парк, Зайсангийн ам, Оргил рашаан сувилал зэрэг цөөхөн ногоон байгууламж байсан. Одоо устаад алга болох нь алга болж байна гэж би хаа хамаагүй хол орших Улаанбаатарын тухай ярьж явав.
-Бидний очих газар ойртож байна. Энд Бөмбүүлэйн америк сургууль байдаг юм
Батхишигийн хэлсэн баруун тийш харахад ой мод болсон сайхан газар харагдана.
Повшенийн соёлын цэцэрлэгт хүрээлэн нь иргэдийн амралт зугаалгын чөлөөт бүс юм байна. Тиймээс хэн ямар зорилгоор ирсэн, түүнийхээ дагуу явах, очих бүрэн боломжтой. Дугуйтай нь өөрийн тойрог замтай. Явган явагчид тус тусын жимтэй. Төөрч будилах юм нэгээхэн ч үгүй. Учир нь зам, жим нь тодорхой, тэмдэглэл сайтай, ойлгомжтой юм. Жишээ нь би гэр бүл, хамт олонтойгоо зүлэг ногоонд тарвалзанхан биеэ наранд шарж, махан шарж идсэн шигээ байя гэвэл зориулалтын бэлэн модон саравч, дүнз модоор бахимхан хийсэн сандал, ширээ байна. Задгай галд мах шаръя гэвэл бас л бэлэн. Хүмүүс голдуу хэсэг бусгаараа, хос хосоороо тэнд амарч байна. Дээр хөх тэнгэр, доор зүлэг, дэргэд ой модод. Байгалийн сайханд зугаалахад өөр юу хэрэгтэйсэн билээ.
Хүү бид хоёр явсаар Amfiteatr хүрэв. Энэ задгай театрт монголын хийлч Дэлгэрцэцэг буюу Дээгий тоглолж байсан гэнэ. Зөвхөн хийл тоглох гэж бурхнаас заяагдсан гэлтэй энэ хийморлиг бүсгүй хэрхэн тоглож байсан нь нүдэнд харагдах шиг болов. Цав цагаан даашинзтай, хүзүүндээ урт пансан цагаан алчуур ороочихсон Дээгий урагш нисэх мэт тэмүүлэн зогсоод магадгүй “Хэнтийн өндөр ууланд” аязыг агаарт зурах шиг тоглоо байлгүй. Задгай театрын тайз нь пүмбэгэр оройт сүмийг тэг дундуур нь зүссэн мэт талласан зохиомжтой бөгөөд модон өнгөн дээр зурвас хүрэн өнгийг судалтуулан буулгаж, баруун, зүүн талд тэр өнгөөр хос хос урт нарийхан банз босгон хашсан нь бүгд хоорондоо авцалджээ. Тайзны шалны гурван гишгүүр ч түүнтэй зохицжээ. Үзэгчдийн суудалд орчин үеийн ногоон нийлэг сандлыг 17 эгнээ болгон байрлуулсан нь нэг зэрэг дор хаяад хоёр зуун хүн багтахаар санагдав. Польш дахь монголчуудын наадмыг энэ паркид хийхдээ энэ задгай театрт лав тоглолт хийсэн л байж таарна.
Бид хоёр цааш явав. Хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, гольфийн жижиг талбай байна. Хүмүүс их тоглодог бололтой нэг дор шахам гар бөмбөгийн 6, сагсан бөмбөгийн 2, хөл бөмбөгийн 2 талбай бүгд дүүрэг тоглогчтой харагдана. Хөл бөмбөгийн жижигхэн талбайд хоёр өвгөн хөл бөмбөг тоглох бөгөөд гурав дахь тоглогч нь улаан цээживчин уяатай жижигхэн халтар нохой байна. Бөмбөг хаашаа л өнхөрнө, түүнтэй хамт бөмбөг шиг давхих нохой өөрийн үүргээ чадварлаг гүйцэтгэж байв. Бидний цааш алхаж байхад араас гурван дугуйтай хүн ирсний эхэнд нөгөөх нохой уяанд орчихсон дугуйны урд чарганы нохой шиг урт хэлээ унжуулчихсан давхиж явав. Энэ нохой над шиг хөлийн чилээ гаргах бус эзнээ баясгах гэж сунаж унатлаа зүтгэж явнаа хөөрхий. Цэвэр байгалийн орчинд, тийм газар шороонд гар бөмбөг, сагс, хөлбөмбөг тоглохын зэрэгцээ мэргэжлийн бэлдмэл талбайд мэргэжлийн гэмээр хүмүүс цэвэр агаар амьсгалан бас тоглож байх юм. Сонголт үнэхээр баялаг аж.
Ой мод дунд зориудын гэмээр том цойрхой байна. Тэр зайнд газар хагалж уринш хийжээ. Шороог нь имэрч үзлээ. Шим шүлт үгүй цагаан нутаг шороо байна. Хамрын тамхи мэт энэ нутаг шороо салхинд тоосрон алга болох мэт харагдавч эргэн тойрны тэнгэр баганадсан өтгөн модод түүнийг хамгаалдаг бололтой. Элс нь бас дэндүү жижиг ширхэгтэй юм. Манай торгон элснээс ч нарийн ширхэгтэй тул элс бус шороо гэмээр. Бас цайвар цагаан өнгөтэй юм. Моддын дунд сохор номины овоолсон шороо нэлээд тааралдсан нь бас ийм цагаан цайвар өнгөтэй байлаа. Ийм хөрсөнд тийм сайхан ургамал, мод тарьж ургуулсан байхад манай монголын шимт хөрс шороонд юу ч тарьж ургуулж болох нь дэндүү ойлгомжтой санагдлаа.
Ноднингийн бололтой хатсан далбавгар хөхөмдөг навчис хөлийн гишигдэлд хөг оруулах мэт бутран хугарч шажигнана. Хааны цэцэрлэг, Повшенд ч монголын ойн сэнгэнэсэн сайхан үнэр л үгүйлэгдэж байв. Түүний учрыг шар цэцэгнээс мэдэв. Варшаваар нэг тархсан шар цэцгийг зориуд тасалж үзэхэд ишинд нь байдаг исгэлэн хөөс, хээрийн сайхан зэрлэг үнэр алга. Тэгэхээр арга ч үгүй биз. Хэдхэн хоноод нутгаа санасных уу надад ингэж бодогдож байв. Бас аав минь санагдлаа. Намайг сургуульд ороход манайх Завхан аймагт байсан. Тэнд Байгалмаа гарсан. Арван нас шүргэх үесэд аав маань намайг дагуулж ойд мод бэлтгэдэг, мориор шургааг чирүүлдэг байсансан. Өндөр уулнаас бэл хүртэл арван настай хүүхэд мориор мод чирч явсан гээд бод доо. Үнэндээ бартаагүй болсон замаар явж сурсан мориор мод чирүүлж байсан хэрэг байх. Хүүхдээ багаас нь хүн болгох дасгалыг аав маань ингэж хийж байсан тухай хүүдээ би ярьж явлаа.
Замд боломжийн барьсан ресторан, бас задгай пивоны газар байна. Тэндээс ихэд танил аялгуу эгшиглэхэд зог тусав. Ширээн дээр хөх саарал хуучивтар хүрэмтэй шингэн цагаан сахалтай орос өвгөн баян хуур хөгжмөөр Манжуурын толгодыг маршийн хэмнэлээр чадварлаг тоглож сууна. Тэндээс булгийн цэвэр ус авав. Уг нь үхэр хаднаас цоргоор гоождог байсан гэнэ. Одоо бол орчин үеийн байдалтай болж. Усыг нь уухад жаахан шороо амттай болохоос уулын цэвэр ус болох нь тодорхой байлаа.
Замаар цанын таяг шиг савхан хоёр таяг гартаа бөрьсан хүмүүс толгод өөд зөрнө. Бид уруудаж яваа хэрэг.
-Аав аа таньд ийм таяг авч өгдөг байж дээ
-Хэрэггүй дээ. Буцаж явахад. Тэгээд ч өвдөгний маань шар ус сайн тараг.
Бид хоёр инээлдэв. Тэгээд машиндаа суугаад Варшавын төв рүү яаран давхилаа. Учир нь Батжаргалын хүү Тэмүүлэнгийн төрсөн өдрийн баяраар түүнд нохой бэлэглэх гэж тэд нар нохойн зах дээр ирчихээд бид хоёрыг хүлээж байв. Батжаргал дахин дахин утасдаж Тэмүүлэн чамайг ирэхээс нааш сонголт хийхгүй нь ээ гэж байна. Үнэхээр тэд нар Паркоwa гудамжинд ирчихсэн, нэг хөөрхөн цагаан гөлөг барьчихсан биднийг угтав.
-Алив Дууяа энэ гөлгийг монгол маягаар шинжээтэх гэж Байгалмаа хэлэв.
-Болох юм уу, эзэн нь дургүйцэхгүй биз гэж би хаширлав.
700 злот буюу 200 орчим долларын үнэтэй ламлейр үйлдвэрийн тэр цагаан гөлгийг овоодож өргөхөд бүдэгхэн гийнав. Сүүлнээс нь өргөхөд дуугарсангүй. Нохойны эзэн намайг гайхсан байдалтай дургүй харцаар ширтэж байгаа. Би хараагүй боловч мэдэж байна л даа.
-Уг нь ухаантай бололтой хөөрхөн гөлөг байна. Гэхдээ өөр сонголт байхгүй юу гэж би Тэмүүлэнг харав. Тэмүүлэнгийн харц арын машины ар руу чиглэнэ. Түүнийг үзэхэд Воксер үйлдвэрийн зодоонч нохой байв.
-Долоо хонож байгаа гөлөг нь энэ гэж заахыг харвал монгол идэр нохой шиг том юм байна.
-Том болоод хэр болох бол ?
-80 кг болно гэсэн. Ийм болно, Та хар даа гэж Бөмбүүлэй утасныхаа дэлгэцэнд том нохойн зураг үзүүлэв. Дэргэд нь суугаа охиноос том бүдүүн занзгар нохой аж.
-За даа, хөдөө айлд биш, хотын гэрт нэг л биш дээ, наадах чинь. Ямар үнэтэй юм.
-1200 злот буюу 400 орчим доллар. Ийм яриа болоод өнгөрөв.
Бид нар бөөнөөрөө зарах нохдыг тойрч үзэв. Нохойн зах гэгч нь ням гаригт л Паркоwa гудамжинд цугладаг машинтангууд аж. Машиныхаа арын багаажинд зориулалтын торонд хийсэн ноход байх аж. Зарах нохой нь мэдээж дөнгөж төрөөд хэдхэн хонож байгаа гөлгүүд бөгөөд тэд нарыг морь аятай цоллож магтаж байна гэж жигтэйхэн. Зодоонч ноход, цасны ноход байдаг юм байна. Бас үнэг шиг, хярс шиг гөлөг, ихэнх нь сагсгар хав байх юм. Үүлдэр бүхэн өөрийн нэртэй боловч тэр бүхнийг би ялган нэрлэж чадахгүй л дээ.
-Тэмүүлэн эзэн нь юм чинь өөрөө л сонго. Ер нь хүн өөртэйгээ адилхан нохой л сонгодог юм гэнэ лээ гэж би хэлэв. Тэмүүлэн:
-Заавал өнөөдөр аваад яах вэ. Надад таалагдах нохой алга. Цагаан нохой чинь өвгөд эмгэдийн нохой шүү дээ. Манай хөдөө өвөөгийнх ийм нохойтой гэж байна. Түрүүнээс хойш цааргалаад байсны учир тэр байж.
Бид түүний саналыг дагаж энэ удаа нохой авахаа болив. Тэгээд Батжаргалынд очиж усны хувцас хунараа аваад Батхишиг, Бөмчүүлэй, Тэмүүлэн бид дөрөв усан бассейнд цагийн хязгааргүй орохоор давхив. Тэндээс би усны хувцас, нүдний шил авч өөрийн өмч, хэрэгсэлтэй болов. Тэмүүлэнгийн хөлийн шарх эдгээгүй тул усанд орох хориотой. Тиймээс биднийг дээрээс хараад суух үүрэгтэй үлдэв. Бид гурав бассейнд орлоо. Бөмбүүлэй, Батхишиг хоёр намайг сэлж сургах гэж зөндөө л зөвлөлгөө өгөв. Өмнө нь хоёр удаа ирж бас ч нэлээд зүгширлээ гэж бодсон чинь бүр байдаггүй ээ. Хүн чинь дахин дахин хийх тусмаа дадлагажидаг байхад би эсрэг үр дүн үзүүлж эхлэв.
-Та сэлж сурах нь уу гэж арга ядсан байдалтай Бөмбүүлэй асууж байна.
-Чадна аа. Заавал сурна гэж би хульчгардуухан хариулав.
Тэндээсээ гарч бид дөрөв гэрийн хажуугийн Их дэлгүүрийн гурван давхарт хооллов. Тэнд Батжаргал бил хоёр бас хооллож байсан билээ.
-Чиний сургууль хол юм байна.
-Харин тийм ээ. Сургуулийн автобусаар цаг явдаг. Машинаар бол гайгүй ээ.
-Одоо хэдэн хэлтэй болж байна.
-Дөрөв. Орос, англи, польш, монгол.
-Танай сургууль ямар хэлээр хичээлээ үздэг юм.
-Англиар.
Бөмбүүлэй бид хоёр ийн ярьж явав.
-Тэмүүлэн хэдэн хэлтэй болж байна.
-Орос, польш, англи, монгол. Одоо франц хэл үзэж байгаа. Тэгэхээр тав.
Тэмүүлэнийн яриаг залгуулж Бөмбүүлэй:
-Ээж зөв ажилласан байгаа юм. Намайг эхлээд орос сургуульд оруулсан. Суурь сайтай болсон учраас бусад хэлийг амархан сурсан. Грек хэл гоё тийм ээ гэж хэмж хэлэв.
Батжаргалын охин нь 17, хүү 14 настай. Цаашдаа мөн ч их юм сурна даа. Батхишиг тэр хоёрыг хүргэхээр явж би гэрийн зүг ганцаар алхав.
2009.04.29. Лхагва гариг