Хайрын бурхан

Би чамайг хайрлаж харамлаж
Бие сэтгэлээ чамдаа зориулж
Гэнэ залуу насаа намрын навчис шиг гээчихээд
Гэгээн хүслэн цаламдуулж явандаа

Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч

Олноос чамайг онцолж дурлаад
Онгон сэтгэлээ чамдаа илгээж
Дуутайхан насаа дугтуйтай захидал мэт гээчихээд
Дурлалын мананд төөрч л яван даа

Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч

Бүтэн шөнө нойроо хагасалж
Бүсгүй заяа чамдаа залбирч
Өглөөний нар шиг ганцхан хайр дурлалаа шүтээд
Өөдрөг мөрөөдлөөр дуулж явна даа

Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч

Энэхэн миний домгийг
Минь сонсож соёрхоно уу

Үг: Ү.Хүрэлбаатар
Ая: Д.Өлзийн-Орших
Дуучин: Б.Сарантуяа

No comments:

Post a Comment