Алтай бол уран зохиолын ундарга нь

Говь-Алтай аймгийн хөгжүүлэх “Алтай сан”-ийн ерөнхийлөгч, Нутгийн зөвлөлийн тэргүүнээр олон жил ажиллаж нутаг орныхоо төлөө зүтгэж явсан хүмүүсийн нэг нь Үржингийн Хүрэлбаатар юм. Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт утга зохиолын шүүмжлэгч, МЗЭ-ийн нэрэмжит шагналт яруу найрагч, МСНЭ-ийн нэрэмжит шагналт сэтгүүлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ энэ эрхэм хүнтэй цөөн хором ярилцав.

-Уран бүтээлч хүнтэй “сүүлийн үеийн уран бүтээлийн нь тухай” заавал ярих нь үндсэндээ “дэг” болжээ ?

-Тийм шүү, сайн байна уу гэсэнтэй л адил болчихсон. Малчин дээр очоод мал сайн уу гэдэг шиг. Үнэндээ уран бүтээлийг хүн туурвиж, малыг малчин хүн малладаг биз дээ. Тэгэхээр хүний нь хувьд урьдаар мэнд усыг нь мэдэж мэндчилж байвал зүгээр юмсан?

-За, уучлаарай. Та сайн байна уу, сайхан зусч байна уу ?

-Сайн сайн байна уу. Би сая ганц чамайг хэлээгүй юм шүү. Сүүлийн үед уран бүтээлийн олз арвинтай байгаа. Гурван мянган гурван мөрт шүлэг бичсэн. Сонин юм. Түүндээ их додигор байгаа. “Ертөнцийн гурав”-ыг ертөнцөд анх удаа бичсэн монголчууд үнэхээр аугаа юм. Бас хайку шүлэг гэж япончуудын бүтээсэн шүлгийн сонин дэг жаяг байна. Өөрийн нь бай өрөөлийнх ч бай уран бүтээл гэдэг хүн төрөлхтний оюуны өмч юм. Тиймээс түүнийг нэгийг нь нөгөөтэй нь сөргүүлэн тавих би дургүй. Би ингэж бодож бичсэн учраас миний гурвалууд миний л хувилбар юм. Ертөнцийн гурвын гүн утга, хайку шүлгийг хайрцаг хэмнэлийг бас судалж байна даа.

-Та гурван мөртөөсөө гурвыг хэлэхгүй юу?

-Олгоход бэрх байж мэднэ. Гэхдээ уншигчдыг бодож уншдаг болоосой гэж бодох юм. Хайку талдаа байж мэдэх гурван мөрт хэлье.

Хаврын өдөр
Намрын шинж орох нь
Чи байж

Хоёр хар хэрээ
Бие биенээсээ цагаан үс хайв
Хоёулаа олсонгүй

Үхэж буй амьтны нүдэнд
Мөхөөж буй дэлхий өөрөө
Үхэж буй мэт харагдана

-Нутгаа санахаар та яадаг вэ, яаж нутагсаагаа гаргадаг вэ?

-Мал хужирсдаг шиг хүн нутгаа санахаар бас хужирсдаг байх. Нэг юм үгүйлээд эхэлдэг. Дом нь нутгийн ямар нэг юм байдаг. Тухайлбал манай гэрт нэг загийн булдруу бий. Би сумын төв орохдоо хамаатангийнхаа түлээнээс гуйж авсан юм. Түүнийгээ үнэрлээд суухад сайхан болчихдог юм. Нутагсаагаа гаргах гэж нутгийн тухай дуу бичдэг дээ. “Зүүдний мөнгөн миний Алтай”, “Засагт хааны хөх харчууд”, “Шанаган булаг” зэрэг дуунууд чухамхүү нутаг санасан хагассан сэтгэл, нутагсаагаа гаргах гэсэн миний хужирсасан гэтгэлгээний үр юм шүү.

-Алтайханыг эв түнжин муутай гэлцдэг. Тийм ч юм шиг надад санагддаг ?

-Алтайхан тийм, ийм гэж элдэв зүйлийг наагаад хэрэггүй л дээ. Ерөөсөө хүний араншин тийм юм. Эв түнжин гэдэг ялангуяа дангаар биеэ авч явах чадвартай омог бардам алтайхны хувьд маш хүнд зүйл. Төрийн нэг том албан тушаалд алтайн хоёр хүн шалгараад гараад ирдэг байхгүй юу. Түүний нэг нь томилогдож нөгөөх нь үлднээ дээ. Шартай юм чинь нэг юм хэлж л таарна. Түүнийг нь хүмүүс хов жив болгож хооронд нь зодолдуулах ажлыг зохион байгуулдаг. Уг нь уужуу ухаанаар бодвол шарлахаж хэлсэн үг нь чухал бус шалгарч гарч ирсэн тэр чадварыг нь л ярих ёстой байхгүй юу.

-Бага, залуу байхаас санаанд зурагдаж үлдсэн сонин, сайхан, ховор хүмүүсийн “хөрөг”-үүдээс ярьж өгөөч ?

-Манай аав их сониуч, шинэчлэгч хүн байсан юм шиг байгаа юм. Шарга суманд Мал аж ахуйн машинт станц байгуулагдахад анхны гурван айлын нэг болж очоод анхны дизелийг асааж, трактор бариад л явж байсан. Говь-Алтай айлууд Завханы Ямаатад хөрөө рам байгуулахад анхны арван айлын нэгэн болчихсон мотор асааж, мод цагаалаад давхиж байсан. Шилжит хөдөлгөөн хэцүү байхад нутагтаа нэг очоод дараа нь Улаанбаатарт, тэндээсээ Сэлэнгийн Зүүнхараад нүүдэлж, тэндээ нэг их удалгүй Улаанбаатарт шилжиж ирээд суурьшсан. Хөөрхий бидний ирээдүйг их холоос харж нэг талаас нутагт сэтгэлийн аргамжаагаар аргамжиж, нөгөө талаас тэр үедээ л байж болох ийм мундаг хувилбараар бидний нүдийг нээж монгол орныг танилцуулж байсан байгаа юм. Тиймээс миний бага нас бол аялалын бага нас байсан. “Аавын бийд газар үз” гэдэг үгийг би хар бага наснаасаа мэдэрсэн нь хожим амьдралын минь алтан дүрэм болсон юм. Сонин гэвэл үүнийг хэлмээр байна. За, сайхны тухайд гэвэл бид чинь монгол улсын газрын зурагт төрсөн гэрийн буйрыг нэлээд сайн тамгалсан хүмүүс болчихоод байгаа юм. Бид эцэг эхээсээ арвуулаа. Түүний дөрөв нь Говь-Алтайн Төгрөг суманд, гурав нь Шарга суманд, Завханы Хуримтад нэг, Сэлэнгийн Зүүнхараад нэг,Улаанбаатарт нэг нь төрсөн. Хүргэн бэргэчүүд болоод явчихаар Хэнтий, Сүхбаатар, Увс, Дорнод, Төв, Өвөрхангай, Завхан, Ховд болоод явчихна. Сайхан байгаа биз. Ховор хүмүүсийн тухайд нутгийн хэдэн ханхар хөгшчүүд байх шив дээ. Тэдний хөрөг нь миний шүлэг зохиолд шингэсэн бий. Ажиглаарай даа.

-Би андуурайгүй бол та “Марзан Шарав” академийг байгуулсан байх аа?

-Байгуулалцсан гэвэл үнэн болно. Харин “Марзан Шарав” гэх энэ төрийн бус байгууллагыг академи гэж нэрлэсэн нь миний санал байсан. Говь-Алтайн хөх эрчүүд монголын түүчээ болж явсны маргашгүй нэгэн жишээ нь очин үеийн монголын дүрслэх урлагийн үндэслэгч нь болсон Шарав гуай байгаа юм. Түүний алдрыг сэргээх гэж ерээд оны эхэнд Алтай сангийнхан нэрэмжит ажил хүртэл зохион байгуулж байсан даа.

-“Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үг нэлээд “хөгширчээ”. Ном, ном туурвихуй, номтой нөхөрлөх … тухай таны бодол ?

-Энэ үгийг хуучирсан гэж би огт бодохгүй байна. “Цонх” гэдэг үг хуучинсаг санагдаж байгаа бол түүнийг “нүд” гэдэг үгээр орлуулчих л даа. Утга эгээ л адилхан. Гэхдээ хэргийн гол нь үгийн хуучин шинэдээ байгаа юм биш. Чи ч тэгж асуугаагүйг би мэдэж байна. Ном бол миний хувьд сэтгэдэг амьтан юм. Би түүнтэй ярьдаг. Сайхан зүйлийг нь нулимсаар норгож уншдаг, санал зөрөх зүйл дээр салам маргалддаг. Ном бол миний анд нөхөр минь юм. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй. Оюуны тархи, мөрөөдлийн таяггүйгээр, цаг хугацааны тэмтрүүлгүйгээр яаж амьдрах юм. Шинжлэх ухаан хичнээн хөгжиж, бүх зүйл цахим хэлбэрт орлоо гээд ч хатуу, нимгэн хавтастай энэ хэдэн ноорхой номууд маань улам л үнэд орно. Би тэгж л боддог. Ном туурвина гэдэг хүүхэд төрүүлэхтэй адил. Ухаанаас ухаан тасалж ном төрдөг. Сайн муу хүүхэд байдаг шиг сайн муу ном байдаг л байх. Ямартай ч хүүхэд бүхэн хүн байдагтай адил ном бүхэн эрдэм л байдаг. Тиймээс номыг сайн муу, нимгэн зузаанаар дугаарлах дургүй. Би ямар ч тохиолдолд номыг зурж уншиж чаддаггүй хүн. Тийм л хайртай болчихдог юм байна. Номтой нөхөрлөсөн хүүхэд бүтэн хүн болно, тэгэхгүй бол тал хүн болно гэж боддог. Яагаад гэвэл ном гэдэг чинь ертөнцийг танин мэдэх чиний билгийн нүд чинь байхгүй юу. Тийм биз дээ. Номыг хамгийн их бишрэн шүтэж алдаршуулсан шинэ цагийн хүн бол Мишигийн Цэдэндорж. Энэ хүн л дэлхийн номын өдрөөр заавал нэг дуугардаг байсан даа.

-“Жинхэнэ хүн” гэж та ямар хүнийг хэлэх вэ ?

-Сонин асуулт байна. Нээрээ жигээ нь би бид хоёр жинхэнэ хүн мөн үү. Дан дангаараа бол жинхэнэ гэхэд бэрх л байх. Яагаад гэвэл хүн хүнтэйгээ харьцаж байж, өргөн утгаараа нийгэмшиж байж жинхэнэ хүн болдог. Тэгэхээр ээж аавын бүрж бурхан багший шүншиглэж илгээсэн энэ сайхан биеийг жинхэнэ хүн болгохын тулд оюунших л хэрэгтэй. Хүний оюун ухааныг би амьдралын алтан аргамж гэж боддог. Тэгэхээр жинхэнэ хүн гэдэг маань хэн нэгэнд болон хамт олон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны уялага, уяатай болсон тэр хүнийг л хэлнэ байх гэж бодож байна. Энэ бол дан дарга нар гэсэн үг огт биш бөгөөд тэгж ойлговол би ихэд харамсана.


-Архи уух, заримдаа согтох үе хэнд ч гэсэн байж л байдаг ?

-Архийг хүн төрөлхтөн бүтээж, хүн төрөлхтөн хэрэглэж байна. Тиймээс түүнийг ад шоо үзэх нь тэнэг хэрэг. Харин соёлтой, зөв, тохируулан хэрэглэх тухайд бол өөр яриа болно. Огт архи хэрэглэж үзээгүй хүнийг би азгүй амьтан гэж боддог. Миний нэг мундаг эрдэмт, хувийн өө сэвгүй найз бий л дээ. Тэр архи амсдаггүй. Тэгэхэд түүний дүү нь “Таны дутагдал бол нэг ч удаа согтуугийн нүдээр орчлонг хараагүй шүү дээ” гэсэн байгаа юм даа. Үнэн л хэлж байхгүй юу. Монголчууд “дөчин насандаа дөнгөж амс, тавин насандаа тавьж уу, жарган насандаа жаргаж уу” гэж архины хэрэглээг аман билгээр хуульчилчихсан л байгаа юм даа. Үгүйдээ гэхэд энд хүний биед хөгшрөх тусам дутагддаг спиртийн тун хэмжээг хүртэл хэлчихсэн байгаа юм биш үү. Би ёс билгийн хундаганд хуруу дүрээд буцааж байсангүй, бас архийг ухаан алдатлаа ууж явсангүй. Тун хэмжээг нь тун чиг зөв тааруулахыг л боддог доо.

-Таныг монголын хамгийн олон албан тушаалтай хүн гэж нэг хүнээс сонсож байсан юм байна. Энэ үнэн үү, энэ талаар ?

-“Улаанбаатар”, “Нүгэл буян”, “Алтан босго”, “Утга зохиол, урлаг”, “Улаанбаатарын үдэш”, “Арга билэг”, “Алаг шаазгай”, “Алтайн хөх салхи” зэрэг 12 сонин “Цог” сэтгүүлийг давхар эрхэлж байсан Ерөнхий эрхлэгчийн үед нэрээ л 32 сонгуульт ажилтай байснаа санаж байна. Надаас олон ажил албатай хүмүүс олон байсан. Бид чинь залуудаа нийгмийн төлөө нойр хоолгүй зүтгэдэг хачин гаж итгэл үнэмшилтэй хүмүүс байлаа шүү дээ. Энэ ажлыг “би хийхгүй бол хэн хийх юм” гэж боддог, чухам тэрийг хийхгүй бол нийгмийн хөгжил саарах юм шиг санадаг байлаа шүү дээ. Үнэндээ тийм юм гэж хаана байхав дээ.

-МУНН-ын дарга болсны учир ?

-Шууд утгаараа Очирбатын Дашбалбарын л хийсэн ажил. Балбар маань тэр үед улс төрийн гурав дахь хүчинг өргөжүүлэхийн тулд бас нэг шинэ нам байгуулж дараагийн УИХ-ын сонгуулиар эргүүлэн нэгтгэх, эсвэл эвсэл байгуулах замаар улс төрийн нөлөөгөө гурав дахь хүчний тухайтад хүчжүүлэх бодлого явуулж байсан юм. Тэгээд л намайг МУНН-ын дарга болгох ажлыг далдуур зохион байгуулчихсан байсан хэрэг. Би намын дарга болох маш дургүй байсан. Яагаад гэвэл тэр үед би “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгч байсан хүн шүү дээ. Энэ хоёр эрх баригч намын дунд гурав дахь хүчин болж гарч ирнэ гэдэг бол О. Дашбалбар шиг эх оронч хүмүүсээс л гарах эр зориг, иргэний ухамсан юм шүү.

-Нутгийнхандаа гэргий, хүүхдээ танилцуулбал дургүйцэхгүй биз ?

-Ер нь танина даа. “Алтай” сангийн ерөнхийлөгч, Нутгийн зөвлөлийн тэргүүн байх үед маань манай эхнэр Л. Эрдэнийг Алтай нутгийн алтан бэр гэцгээдэг байсан. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хүн. Одоо Олон улсын Түгээмэл боловсролын төвийн захирлаар ажиллаж байна. Бид хоёр гурван хүүхэдтэй. Хүү Х. Батхишиг маань БНПУ-ын нийслэл Варшав хотод докторантад сурч байна. Варшавт суугаа МОНЦАМЭ агентлаг, UBS телевизийн байнгын сурвалжлагчаар давхар ажилладаг. Бас аавынхаа жишгээр олон ажлыг давхар хийж сурч эхэлж байгаа юм байлгүй. Ууган охин Х. Хонгорзул БНХАУ-ын Нанжин хотод найман жил сурч их эмчийн мэргэжил эзэмшсэн. Одоо Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд ажиллаж байна. Отгон охин Х. Баянзул ТИС-ийг төгсч Түгээмэлийн л хамаг ажлыг амжуулаад гүйж явна даа.

-Түгээмэл гэснээс энэ нэрний учрыг надад хэлж өгөөч. Одоо хэдэн Түгээмэл байна аа ?

-Түгээмэл бол миний өндөр эмэгийн нэр юм. Малиугийн Намжил, Намжилийн Түгээмэл, Түгээмэлийн Өнөр, Өнөрийн Лхагважав гэж байх. Лхагважав гэдэг нь миний төрсөн ээж байхгүй юу. Ийм л учиртай юм. 1992 онд Түгээмэл ХЭАА гэж анх байгуулснаас энэ маань эхтэй. Одоо Түгээмэл трейд ХХК, Түгээмэл дээд сургууль, Түгээмэл бүрэн дунд сургууль, Түгээмэл боловсролын төв гэж байна. Эд нар маань бүхэлдээ нэг цогцолбор юм.

-Утга зохиолын дунд сургууль гээд яригдаад эхэллээ. Энэ ямар учиртай болоод явчихав аа ?

-Түгээмэл бүрэн дунд сургуулийн бүтцэд Утга зохиолын гимнази, Утга зохиолын лицей сургууль байгуулагдаж байна. Энэ нь монголд үүсэн буй бол байгаа анхны утга зохиолын төрөлжсөн дунд сургууль юм. Хүн болгон зохиолч болох амаргүй, бас албагүй боловч хүн бүхэн монголоо гэсэн төрөлх сэтгэлгээтэй, өөрийгөө илэрхийлэх үг яриа, бичиг үсгийн чадвартай эзэмших нь алба юм. Тиймээс бид төрөлх үнэлэмжийн сургалт гэж үүнийгээ нэрлээд байгаа юм.

Дунд сургуулийн сургалтад уран зохиолын хичээл танагдаж, хасагдаж байгаа энэ үед ийм төрөлжсөн сургууль хэрэгтэй гэж би бодож байгуулж байгаа юм. Мэдээж энэ бол бизнес бус эх оронч сэтгэлгээ. Хар бага наснаас нь уран зохиолын жинхэнэ авьяастны авьяасыг нээх нь даяаршлын энэ ширүүн давалгаан дунд оюуны монгол дархлааг тогтоох гэсэн эх оронч санаа сэтгэл юм. Тэгээд ч одоо хүүхдүүдийн маань сэтгэлгээ дэндүү харьшиж, монголын уламжлалт сайхан өв соёл уусан алга болж байна. Монгол төрхтэй харийн сэтгэлгээтэй бүхэл бүтэн үе цоорон гарч ирж байгааг бид харж байна. Энэ бол эмгэнэл.

Ийм эгзэгтэй хүнд үед нутгийнхандаа хандаж монголыг монголоор нь авч үлдэхийн тулд үр хүүхдээ сэвлэг бага насанд нь төрөлх монгол сэтгэлгээний кодыг суулгаж өгөөч гэж хичээнгүйлэн гуйх байна. Түүний нэгэн арга хэлбэр нь дунд сургуульд байхад нь оюуны монгол дархлааг суулгаж өгөх явдал юм. Тийм төрөлх дархлаатай хүн хаана ч очсон, юу ч сурсан монгол руугаа тэмүүлнэ. Яг л дайны үед явсан монгол морь тив дамжин нутагтаа гүйж ирсэнтэй адилхан нутгийн дархлаатай болно. Үүнийг л би хүсч байна. Алтай бол угаасаа монголын орчин цагийн уран зохиолын шимт ундарга нь учраас бид бусдыг манлайлан зүтгэх учиртай.

“Алтайн хөгжил” сонин
2009 оны 8 сарын дугаарт хэвлэгдэв

4 comments:

Unknown said...

ILLUMINATI-ийн Их Эзэний АГУУ ХУУЛБАРЫН Мэндчилгээ нь Нэгдсэн Улс болон дэлхий даяар мэндчилж байна. Энэ бол та алдсан зүүдээ сэргээж чадах Илюминатиагийн ахан дүүсийн нэгэнд элсэх нээлттэй боломж юм. Мөн та баялаг, аз жаргалын гэрлийг харах боломжтой ямар ч цусыг золиослохгүй. Мөн бид 700 мянган ам.долларыг бүх шинэ гишүүдэд урьж, хөрөнгө оруулалтын сонголт, байршил, тэдний хөрөнгө оруулалтын газар, мөн тэдний алдартай болох боломжийг олгодог.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ГЭРЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ ГЭРЭЭГТЭЙ ГЭРЭЭ
1. Бэлэн мөнгөн шагнал $ 700,000 ам.доллар.
2. Шинэ Sleek Dream Dream машин нь $ 250,000 ам.доллараар үнэлэгддэг
3. Таны мөрөөдлийн орондоо худалдаж авсан мөрөөдлийн байшин.
Bohemian Grove компаний сарын төлбөрийг $ 1,000,000 ам.доллараар сар бүр банкны дансанд сар бүр төлөх боломжтой.
Удирдагчид болон дэлхийн хамгийн алдартай таван алдартнууд. Хэрэв та сонирхож байгаа бол өмнөх и-мэйл хаягтай холбогдоно уу = greatilluminatiorder682@gmail.com



ТАЙЛБАР: Энэтхэг, Турк, Африк, АНУ, Малайз зэрэг улсуудаас та бүхэнд нэгдэж болох Illuminati -
Дубай, Кувейт, Их Британи, Австри, Герман, Европ. Ази, Австрали,


Мэндчилгээ ГЭРЭЛ ЗУРГИЙГ ILLUMINATI UNITED STATES

Unknown said...

Нэгдсэн Улс ба дэлхийн өнцөг булан бүрт байгаа ИЛЛУМИНАТИЙН ORDER-т мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харах боломжтой ILLUMINATI ORDER-ийн ах дүүгийн эгнээнд нэгдэх боломж юм. Цустай аливаа золиос Олон жилийн туршид дэлхийн удирдагчид, МИЛЛИОНЕР, тэрбумтнууд, эрдэмтэн судлаачид, амьдрагчид гээд бүхий л зүйлийг та дэлхий даяар уралдаан, шашин шүтлэг, үндэс угсаагаар нь хүлээн авч хүндэтгэлийн танхимд урьж байна.
Биднийг хувийн шуудангаар: greatilluminate99@gmail.com хаягаар бидэн рүү бичээрэй

Сайн байцгаана уу

Unknown said...

ИЛЛУМИНАТИЙН НЭГДЭЛИЙН НЭГДСЭН Нэгдсэн улс ба дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харж чаддаг Иллюминати ах дүүсийн эгнээнд нэгдэх сайхан боломж юм. зүйл хийхгүй. Ах дүү хамаатан садандаа элсэж орохдоо өөрсдийн сонгосон болон байрлалтай байшин, хөрөнгө оруулалттай хамт амьдрах боломжийг тэдэнд олгохын тулд 650,000 долларын төлбөрийг төлж байна. үндэс угсаа, арьсны өнгө.

Тэмдэглэл: хувийн шуудангаар бидэнтэй холбоо бариарай: greatilluminate99@gmail.com

НҮБ-ын ИЛЛУМИНАТИ ТЭМЦЭГ.

The great brotherhood said...

ИХ АХ ДҮҮСТЭЭ УРЬЖ БАЙНА.

Та Иллюминатийн гишүүн болж, таныг дэлхийн хэмжээнд баялаг, алдар хүндтэй болгож, дэлхийн орой дээр байгаа хүмүүсийг хянах хүч чадалтай болно. Та бизнесмэн эсвэл эмэгтэй, зураач, улс төрч, хөгжимчин, оюутан тул баян, алдартай, амьдралдаа хүчирхэг байж, Иллюминати ахан дүүсийн шашинд нэгдэж, хоромхон зуур баяжихыг хүсдэг. Нэг долоо хоногт 2 сая доллар, үнэгүй гэр. энэ дэлхийд амьдрахаар сонгосон хаанаас ч сард 20,000,000 долларын цалин% 2026 авна

Илюминатитэй нэгдэж буй шинэ гишүүдэд өгөх үр өгөөж.

1. 800,000 долларын мөнгөн шагнал

2. 500,000 долларын үнэтэй шинэ гоёмсог мөрөөдлийн автомашин

3. Таны сонгосон улсад худалдаж авсан мөрөөдлийн байшин

4. Таны мөрөөдлийн аялал жуулчлалын газар руу нэг сар амрах (бүрэн төлбөртэй).

5. Нэг жилийн гольфын түншлэлийн багц

Эмчилгээ 6.V.I.P дэлхийн бүх нисэх онгоцны буудлуудад 7. Амьдралын хэв маягийн бүх өөрчлөлт 8. Богемийн төгөлд нэвтрэх

9. Гишүүнээр сар бүр таны дансанд сар бүр 99,000,000 доллар төлөх

10. Нэг сар дэлхийн хамгийн шилдэг 5 удирдагч, дэлхийн хамгийн шилдэг 5 алдартнуудтай болзох өдрөө тэмдэглэв.

Хэрэв та Иллюминатийн агуу ахан дүүсийн сатаник гарын бэлгэдэлд бидэнтэй нэгдэхийг хүсвэл collonburr3@gmail.com имэйлээр холбогдоорой.
WhatsApp +2348107219280

Post a Comment