БИ – ДӨРВӨН УЛИРАЛ

БИ – ДӨРВӨН УЛИРАЛ

Хүн бүхний амьдрал бичигдэж амжаагүй роман юм. Тиймээс 2009 онд “Би –дөрвөн улирал” ном бичиж байна. Гол баатар нь би өөрөө. Надад тохиолдсон өдөр тутмын хэвшмэл үйлдэл, эс үйлдэл бүхэн учир шалтгааны түмэн учгийн үр болон үүсдэг учир тэр нь энэ номын үйл явдлын эхлэл, өрнөл нь билээ.

Өдрийн тэмдэглэл бол өөрийн тухай сурвалжлага, өрөөлийн тухай дурсамж, өнөө үеийнхний роман гэж би боддог. Тиймээс би энэ номоо “өөрийн роман” гэж нэрлэмээр санагдаж байна. Баримтад уран зохиолын үер бууж буй энэ цаг үед яагаад өдрийн тэмдэглэлийн хэлбэрээр үе цагаа баримтжуулан дүрсэлж болохгүй гэж..

Хүн бүхэн өдрийн тэмдэглэл хөтөлж хэвшвэл цаг цагийн түүхийг жинхэнэ үнэнээр нь түүхчлэн үлдээж болох мэт бодогдоно. Тиймээс хүн бүхэн өдрийн тэмдэглэл хөтөлж хэвшихийг уриалж байна. Та бүхэндээ энэ жилийн өдрийн тэмдэглэлээс толилуулж байна.

Ү. Хүрэлбаатар
2009.04.25. Бямба гариг

No comments:

Post a Comment